Хоёр дахь санал хураалт явуулах уу? | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Хоёр дахь санал хураалт явуулах уу?

Хуучирсан мэдээ: 2017.06.27-нд нийтлэгдсэн

Хоёр дахь санал хураалт явуулах уу?

Монгол Ардын Намын дарга С.Батболдын Намын Бага хурлын VI хуралдаанд хэлсэн үгийг хүргэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль хоёр шатлалтай болох магадлал хамгийн өндөр байна. Учир нь МАН, Ардчилсан нам, МАХН-аас нэр дэвшсэн өрсөлдөгчдийн сонгогчдоос авсан санал 50 хувийн босго аваагүйгээс сонгууль хоёр дахь шатлалд шилжиж болзошгүй байна. 

Хэсгийн хорооноос өгч буй мэдээллээр одоогийн байдлаар Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулга хамгийн өндөр санал буюу 493904, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар 383981, МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 388234 санал аваад байна. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигчдийн сонгогчдоос авсан санал 50 хувийн босго авах магадлал бага байгаа юм. 

Энэ тохиолдолд Сонгуулийн тухай хуульд зааснаар хоёр дахь санал хураалт явуулах шаардлагатай болж буй юм. 

Сонгуулийн тухай хуулийн 148.1-т “Хоёр дахь санал хураалтаар нэр дэвшигчдийн хэн нь ч олонхийн санал аваагүй тохиолдолд анхан шатны сонгуулийн санал хураалтыг сонгуулийн төв байгууллага хүчингүйд тооцно”, 148.2.Нэр дэвшигчдийн хэн ч олонхийн санал аваагүйн улмаас анхан шатны сонгуулийн санал хураалтыг сонгуулийн төв байгууллага хүчингүйд тооцсон бол ийнхүү шийдвэр гарснаас хойш долоо хоногийн дотор дахин сонгуулийг товлон зарлана” гэж заажээ. Тэгвэл Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр дахь санал хураалт явуулах тухай 105.1-т “Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь ч анхан шатны сонгуулийн нэгдсэн дүнгээр олонхийн санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүнийг хоёр дахь санал хураалтад оруулна”, 105.2-т “Сонгуулийн төв байгууллага хоёр дахь санал хураалтыг анхны санал авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор зарлан, зохион байгуулна” гэж заажээ. 

Сонгуулийн ерөнхий хорооноос өнөөдөр 22.30 цагт сонгогчдын ирцийн мэдээллийг өгөхөөр төлөвлөж байсан ч одоогоор ирцийн мэдээллийг өгөөгүй байгаа юм. 

Г.ДАРЬ

"Болор дуран"-аар шалгав.

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2017-06-27 122.201.22.188

ЗИАК ИНГЭЭД МАН М ЭНХБОЛД МАХН БУЮУ Н ЭНХБАЯРЫН ҮГИЙГ ХҮССЭН ХҮСЭЭГҮЙ ХҮЛЭЭЖ АВАХ Л БОЛЛОО ДОО ҮГҮЙ ГЭВЭЛ Х БАТТУЛГА ГЭДЭГ ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ БОЛНО

Зочин 2017-06-27 27.123.214.124

3 hun ursulduhud yaj neg hun n tavin hyviin avah yum be oilgodoguie

Зочин 2017-06-27 103.229.121.23

НЭГ ТОМ АЛДАА ЯВААД БАЙНА анх 1 298 000 гаруй сонгогч бүртгэлтэй байсан даа тэгээд гадаадад байгаа 4000 гаруй хүн нэмэгдээд 1 300 000 гаруй болноо доо үүний 70% нь 910 000 гаруй болно үүнээс 50%-с дээш байж байж сонгууль хүчинтэй болно Одоо яваад байгаа нь санал өгсөн нь 1 333 000 гараад алга болж өгчээ

ТОМ АЛДАА 2017-06-27 103.229.121.23

НЭГ ТОМ АЛДАА ЯВААД БАЙНА анх 1 298 000 гаруй сонгогч бүртгэлтэй байсан даа тэгээд гадаадад байгаа 4000 гаруй хүн нэмэгдээд 1 300 000 гаруй болноо доо үүний 70% нь 910 000 гаруй болно үүнээс 50%-с дээш байж байж сонгууль хүчинтэй болно Одоо яваад байгаа нь санал өгсөн нь 1 333 000 гараад алга болж өгчээ

тэнэг хууль 2017-06-27 203.91.118.180

эдийн засаг хүнд байхад дахин бөөн зардал гаргаж сонгууль хийхнээ ямар [Хориотой Үг] хууль вэ дахин сонгууль явуулж яадаг байна аа хэн хамгийн их санал авснаар нь гаргачихаж болдоггүй юм байхда ямар хэцүү юм бэ ядаргаатай

ТОМ АЛДАА 2017-06-27 103.229.121.23

НЭГ ТОМ АЛДАА ЯВААД БАЙНА анх 1 298 000 гаруй сонгогч бүртгэлтэй байсан паа тэгээд гадаада байгаа 4000 гаруй хүн нэмэгдээд 1 300 000 гаруй болноо доо үүний 70% нь 910 000 гаруй болно үүнээс 50%-м дээш байж байж сонгууль хүчинтэй болно Одоо яваад байгаа нь санал өгсөн нь 1 333 000 гараад алга болж өгчээ

Зочин 2017-06-27 202.9.42.202

Дахин санал хураалт болоход энхболд юмуу ганбаатар гармаар юм Аль олон улсад хамгийн нэр хүндгүй женко гараад бхдаа яанаа монголчууд тархиа жоохон ажиллуулаачээ Гадныхан шууд хөрөнгө оруулалтаа татахаар эхэлж бншдэ Тэд АН д итгэдэггүй тэр дундаа баттулгад бүр итгэдэггүй

Зочин 2017-06-27 202.70.42.154

bolichoochee

Зочин 2017-06-27 202.9.40.221

yag tiim oros ehneree nuudag delhiid suraggui hun hereggui eee uls tur bol ternii chadah zuil bisheeee