Хоёр дахь санал хураалт явуулах уу?

Хуучирсан мэдээ: 2017.06.27-нд нийтлэгдсэн

Хоёр дахь санал хураалт явуулах уу?

Монгол Ардын Намын дарга С.Батболдын Намын Бага хурлын VI хуралдаанд хэлсэн үгийг хүргэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль хоёр шатлалтай болох магадлал хамгийн өндөр байна. Учир нь МАН, Ардчилсан нам, МАХН-аас нэр дэвшсэн өрсөлдөгчдийн сонгогчдоос авсан санал 50 хувийн босго аваагүйгээс сонгууль хоёр дахь шатлалд шилжиж болзошгүй байна. 

Хэсгийн хорооноос өгч буй мэдээллээр одоогийн байдлаар Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулга хамгийн өндөр санал буюу 493904, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар 383981, МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 388234 санал аваад байна. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигчдийн сонгогчдоос авсан санал 50 хувийн босго авах магадлал бага байгаа юм. 

Энэ тохиолдолд Сонгуулийн тухай хуульд зааснаар хоёр дахь санал хураалт явуулах шаардлагатай болж буй юм. 

Сонгуулийн тухай хуулийн 148.1-т “Хоёр дахь санал хураалтаар нэр дэвшигчдийн хэн нь ч олонхийн санал аваагүй тохиолдолд анхан шатны сонгуулийн санал хураалтыг сонгуулийн төв байгууллага хүчингүйд тооцно”, 148.2.Нэр дэвшигчдийн хэн ч олонхийн санал аваагүйн улмаас анхан шатны сонгуулийн санал хураалтыг сонгуулийн төв байгууллага хүчингүйд тооцсон бол ийнхүү шийдвэр гарснаас хойш долоо хоногийн дотор дахин сонгуулийг товлон зарлана” гэж заажээ. Тэгвэл Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр дахь санал хураалт явуулах тухай 105.1-т “Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь ч анхан шатны сонгуулийн нэгдсэн дүнгээр олонхийн санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүнийг хоёр дахь санал хураалтад оруулна”, 105.2-т “Сонгуулийн төв байгууллага хоёр дахь санал хураалтыг анхны санал авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор зарлан, зохион байгуулна” гэж заажээ. 

Сонгуулийн ерөнхий хорооноос өнөөдөр 22.30 цагт сонгогчдын ирцийн мэдээллийг өгөхөөр төлөвлөж байсан ч одоогоор ирцийн мэдээллийг өгөөгүй байгаа юм. 

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж