Сонгуулийн ирц 66.54 хувьтай байлаа

Хуучирсан мэдээ: 2017.06.27-нд нийтлэгдсэн

Сонгуулийн ирц 66.54 хувьтай байлаа

Сонгуулийн ирц 66.54 хувьтай байлаа

Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/-ноос 22.00 цагийн байдлаар сонгуулийн ирц улсын хэмжээнд хэдэн хувьтай явааг нэгтгэн мэдээлэл хийлээ. Сонгогчийн нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн, сонгуулийн насны нийт 1.978.928 иргэнээс 1.318.511 нь саналаа өгч, сонгогчдын ирц улсын хэмжээнд 66.5 хувьтай гарлаа. Үүнээс нийслэлд 613857 мянган сонгогч саналаа өгчээ. Аймгуудын тухайд Баянхонгор аймаг хамгийн өндөр ирцтэй буюу 72.56 хувьтай байв. Эсрэгээрээ сонгогчдын ирц муу байгаа аймгаар Орхон аймаг нэрлэгдэж байна. 

АЙМАГТ /Сонгогчдын ирц хувь, тоогоор/

Архангай – 38973, 65.31%

Баян-Өлгий – 36762, 62.4%

Баянхонгор – 39469, 72.56%

Булган – 26937, 67.38%

Говь-Алтай – 24097, 66.97%

Говьсүмбэр – 70080, 66.81%

Дорноговь – 27953, 65.17%

Дорнод – 38817, 61.36%

Дундговь – 19882, 67.09%

Завхан – 31123, 68.74%

Өвөрхангай – 46081, 63.33%

Өмнөговь – 27033, 64.66%

Сүхбаатар – 27403, 69.86%

Сэлэнгэ – 43607, 62.33%

Төв – 31199, 67.36%

Увс – 34172, 66.2%

Ховд – 54897, 66.12%

Хөвсгөл – 54897, 66.02%

Хэнтий – 41957, 64.37%

Дархан – Уул- 39561, 59.15%

Орхон – 39561, 59.15%

Аймгийн нийт дүн – 704654, 65.53

НИЙСЛЭЛД /Сонгогчдын ирц хувь, тоогоор/

Хан-Уул – 75629, 70.8%

Баянзүрх – 151275, 69.43%

Сүхбаатар – 64.394, 70.28%

Чингэлтэй – 72296, 68.16%

Баянгол – 77789, 56.68%

Сонгинохайрхан – 142386, 70.79%

Багануур – 12258, 64.24%

Багахангай -1971, 71.55%

Налайх – 15859, 66.92%

Нийслэлийн дүн – 613857, 67.73    

УЛСЫН НИЙТ ДҮН – 1.318.511, 66.53

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж