Хөвсгөл аймгийн 127000 иргэдийн 76400 нь, иргэний шинэчилсэн бүртгэлдээ хамрагдаж бүртгэл 94 хувьтай байна. Шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэдийн 9000 орчим нь зөрчилтэй байна гэсэн нэрсийн жагсаалт Улсын бүртгэлийн ерөнхий газраас иргэний бүртгэлд иржээ. Бичиг баримтын зөрчилтэй иргэдийн зөрчлийг арилгахаар тус хэлтсийнхэн ажиллаж байгаа бөгөөд зөрчилтэй иргэд зөрчил бүрэн арилгагдсаны дараа буюу ирэх хоёрдугаар сараас эхлэн хувь хишгээ хүртэх боломжтой аж. Шинэчилсэн бүртгэлээс хоцорсон болон 16 нас хүрч байгаа иргэдийг үргэлжлүүлэн бүртгэж байгаа гэнэ. Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь улсын тэмдэгтийн хуульд өөрчлөлт орсонтой холбогдуулан иргэдэд хууль тогтоомжийг орон нутгийн хэвлэлээр мэдээлэн сурталчилж эхлэв.