Г.Өсөхбаяр: Үндсэн баазад цасан шуургатай байна | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Г.Өсөхбаяр: Үндсэн баазад цасан шуургатай байна

Хуучирсан мэдээ: 2017.06.26-нд нийтлэгдсэн

Г.Өсөхбаяр (Уулчин)

Г.Өсөхбаяр: Үндсэн баазад цасан шуургатай байна

Айлчлалын хүрээнд ноён Талиб Рифай өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхан, “Нээлттэй Захидал” гардуулсан юм.

Уулчин Г.Өсөхбаяр К2 оргилын үндсэн баазад өчигдөр /2017.06.25/ хүрчээ.

8611 метрийн өндөртэй, дэлхийн хамгийн эрсдэлтэй авиралт гэгддэг К2 оргилын авиралтаа эхлүүлэхээр тэрбээр зургадугаар сарын 16-нд Монголоос хөдөлсөн юм. Ингээд зургадугаар сарын 20-ныг хүртэл онгоц, машинаар авсаар Пакистаны Аскол тогонд хүрсэн талаар сүүлд мэдээлсэн билээ.

Аскол тосгонд энэ жил К2 оргилд авирах бүх уулчид нэгдэж, үндсэн бааз хүрэх хугацаандаа өндрийн авиралт хийж, алхсаар долоо хоногийн хоногийн дараа зорьсон газраа иржээ. Гавьяат тамирчин Г.Өсөхбаяртай сансрын холбооны иридиум утсаар холбогдож, мэдээлэл авлаа. (Улаанбаатарын цагаар 2017.06.26-ны 15:00)

-Зургадугаар сарын 20-нд Аскол тосгоноос алхалтаа эхэлсэн гэсэн мэдээлэл байгаа. Түүнээс хойшхи өдрүүдийн талаар товч мэдээлэл өгнө үү?

-Үндсэндээ долоо хоног алхлаа. Алхах хугацаандаа 6611 метрийн өндөртэй оргилд өндрийн бэлтгэл хийж явсан. Өнөөдөр өглөө үндсэн бааз дээр ирлээ.

-Цаг агаарын нөхцөл байдал ямар байна?

-Битүү цасан шуургатай, цаг агаар таагүй байна. Хүйтний хэм бол уг нь гайгүй. Ерөнхийдөө цасан шуурга 6-7 хоног үргэлжлэх төлөвтэй байгаа учраас төлөвлөгөө өөрчлөгдөж, энэ хугацаанд үндсэн бааз дээрээ агаар сайжрахыг хүлээхээр боллоо. Уг нь би маргаашнаас К2 оргилын 6000 метрийн өндөрт 1-р кэмпээ байгуулахаар дээшлэх байсан. Тэгэхээр энэ хугацаа лав 7 хоногоор хойшлох юм шиг байна.

-Та яг одоо хэдэн мянган метрийн өндрөөс холбогдож байна вэ?

-5000 метр. Үндсэн бааз 5000 дээр байрладаг.

-Үндсэн бааз дээр хэчнээн уулчид ирсэн байна вэ?

-Олон улсын дөрвөн баг байна. Дээр нь би. Яг нарийн тоог одоогоор мэдээгүй байна.  Тавь гаруй уулчин бол байгаа байх.

-Та олон улсын багт нэгдээгүй болохоор хүндрэл гарч байна уу?

-Гайгүй. Өндрийн хоёр хамтрагч, тогооч, ачаа зөөгч нартайгаа хамт дажгүй яваад ирлээ. Бусад уулчидтайгаа өнөөдрөөс уулзаж, танилцана.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа. Амжилт хүсье.

К2 авиралтын тухай ЯРИЛЦЛАГА-ыг эндээс уншина уу.

К2 – MAP

УУЛЧИН Г.ӨСӨХБАЯР – ТҮҮХЭН АВИРАЛТУУД

  1. Бялуха, өндөр 4600 м, 2004.06.20
  2. Нинчин Тангла, 2005.02.15
  3. Эверест, өндөр 8850 м, 2005.05.30
  4. Эверест, өндөр 8850 м, 2007.05.14
  5. Хойд Америкийн ноён оргил Маккенли, өндөр 6195 м, 2008.07.08
  6. Африк тивийн ноён оргил Килиманжаро, өндөр 5895 м, 2009.02.22
  7. Европ тивийн ноён оргил Эльбрус, өндөр 5642 м, 2009.05.21
  8. Хойд туйл, Хойд өргөргийн 90 градус, 2013.04.20
  9. Австрали тивийн Костюшко оргил, өндөр 2228 м, 2015.04.19
  10. Өмнөд Америкийн ноён оргил Аконкагуа, өндөр 6962 м, 2017.02.10

Б.БАДМАА

"Болор дуран"-аар шалгав.

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Шороот 2017-06-26 202.179.27.230

Бялуха биш Белуха Маккенли биш Денали Зөв нэрээр нь бичих хэрэгтэй

Монгол 2017-06-26 202.9.40.12

За даа хэцүү дээ хэцүү Амжилттай гарч чадвал баяр хүргэхээс яахав Болохгүй бол заавал гарах гээд яах вэ Гэхдээ амжилт хүсье ээ

Алтайн уулын Урианхай Мандах 2017-06-26 202.21.120.186

Өсөхөө гавьяат маань сайн залбираад К2 хайрханы зулайд Монгол хүний мөр гаргаж Монгол төрийн алтан соёмбот далбааг намируулах хувьтай гэж бид баттай итгэж байна Чиний төлөө өдөр бүр дотроо сүсэглэн залбирцгааж байна К2 хайрханы мэлмий Монгол хүнийг ивээх болтугай Хайрхан минь Өршөө