Хуучирсан мэдээ: 2017.06.26-нд нийтлэгдсэн

Шилдэг “Шонхор”-ууд

Америкийн нэрт жүжигчин Кэти Холмс нөхөр Том Крузээс салж, олны хэл амны бай болсон сэтгэлийн зовиур нь одоо хүртэл арилаагүй байгаа билээ.

Парисын ойролцоох Ле-Бурже аэропортад дэлхийн томд тооцогдох олон улсын үзэсгэлэн явагдаж өнгөрлөө. Анх 1909 онд нээгдсэн уг үзэсгэлэн хоёр жилд нэг удаагаа дэлхийн нисэхийн аж үйлдвэрийн шилдгүүдийг цуглуулдаг. Үүний өмнөх үзэсгэлэн дээр 150 мянган нисэхийн мэргэжилтнүүд, 200 мянга гаруй ердийн зочид хүрэлцэн очсон байлаа.

Leonardo M-346FA. Фото: Pascal Rossignol / Reuters

Италийн шинэ цохилтын хөнгөн онгоцны Парисын танилцуулга. Оросын Як-130 онгоцны “хамаатан” болох сургалт дасгалын онгоцны бааз дээр M-346 бүтээгджээ., M-346FA загвар нь шинэ локатор, удирдлагатай зэвсэглэлээр тоноглогдсон.

Үзэсгэлэнгийн үзмэрүүд

Фото: Pascal Rossignol / Reuters

Зургийн наад хэсэгт Японы эргүүлийн онгоц Kawasaki P-1.

Алсын зайн, өргөн  эх биетэй Airbus A350-1000 агаарын хөлөг

Фото: Pascal Rossignol / Reuters

Онгоцыг анх 2016 оны намар агаарт хөөргөжээ. Энэ намраас түүнийг ашиглагчдад нийлүүлж эхлэх юм. A350 бүл дотроо хамгийн том онгоц юм. Уг хөлөг 14,8 мянга хүртлэх километрын зайд  366 зорчигчийг ердийн бүхээгийн байрлалаар зөөх ба нягтруулсан тохиолдолд  466 хүртэлх зорчигчдыг зөөх юм.

Airbus A400M

Фото: Pascal Rossignol / Reuters

Дэлхийн бүх нисэхийн үзэсгэлэнгүүдэд бараг дандаа оролцдог гэх дунд зайн нислэгийн цэргийн тээврийн 37 тоннын даацтай энэ онгоцыг европчууд хамтран 1982 оноос бүтээж уг машины туршилтын анхны нислэг 2009 онд хийгджээ.

Фото: Pascal Rossignol / Reuters

Бразилийн дунд зайн Embraer KC-390 тээврийн онгоцны зургийг NH90 нисдэг тэрэг дотроос авчээ.

Ле-Бурже дэх агаар, сансрын музейн үзмэр.

Фото: Panoramic / ZUMA Press / Globallookpress.com

Францын нисэх хүчний EC 2/20 Ouarsenis гэсэн билгэдэлтэй AD-4N Skyraider дайрагч онгоц

Нисдэг тэрэг  H145M

Фото: Pascal Rossignol / Reuters

Анхны нислэгээ 2014 онд хийсэн олон талын зориулалттай хөнгөн нисдэг тэрэг. Энэ нь уг иргэний зориулалтын  машины  EC145M гэсэн нэртэй цэргийн хувилбар юм.

AeroMobil

Фото: Pascal Rossignol / Reuters

“Нисдэг автомобиль” нь Словакийн AeroMobil s.r.o. компанийн бүтээсэн хибрид тээврийн хэрэгсэл ямар байх вэ гэдгийг харуулсан анхдагч загвар юм. Анхны туршилтын хөөрөлтөө 2013 онд хийжээ.

Embraer E195-E2

Фото: Леонид Фаерберг / Transport Photo Images / Globallookpress.com

Embraer компани анх удаагаа олон нийтэд  нарийн их биетэй багтаамжийг нь 144 зорчигч болгон сайжруулсан E-Jet  гэх дунд зайн ангиллын  анхдагч загварыг харууллаа. 2017 оны гуравдугаар сарын сүүлчээр анхны нислэг хийсэн уг хөлөгт 65 захиалга баттайгаар хийгджээ. Анхны агаарын хөлгийг 2019 онд захиалагчид нь нийлүүлэх ажээ.

Фото: Pascal Rossignol / Reuters

Хятадын цохилтын дрон «Винь Лун II» анх өнгөрсөн оны намар Жухайн олон улсын үзэсгэлэн дээр танилцуулагджээ. Дран 400 кг  байлдааны зэвсэг  тээж, агаарт 32 цаг орчим байж чадна.

NH90

Фото: Tony Gentile / Reuters

Eurocopter концерний олон талын зориулалттай нисдэг тэрэг  анх 1995 онд агаарт хөөрчээ. Нисэх хүчин ба тэнгисийн цэргийн хувилбараар  бүтээгдсэн. Гэрэл зураг дээр Францын нисэх хүчний NH90 NFH Caïman хувилбар.

Mitsubishi Regional Jet

Фото: Pascal Rossignol / Reuters

Mitsubishi Regional Jet (MRJ) гэх Японы ойрын зайн нислэгийн онгоц. Янз бүрийн хувилбартаа 70-90 хүн зөөнө. Машиныг 2003 оноос эхлэн бүтээгээд анхны нислэгийг нь 2015 онд хийжээ. Техникийн болон үйлдвэрлэлийн  нэлээдгүй хүндрэлтэй тулгараад байгаа. Нийтдээ 243 машины захиалга авсан ч анхны нийлүүлэлт нь 2020 оны дундаас хийгдэх гэнэ.

Airbus A380 гислэгийн гараандаа

Фото: Pascal Rossignol / Reuters

Францын нисэх хүчний сөнөөгч Dassault Rafale нислэг хийж байгаа нь

Фото: Pascal Rossignol / Reuters

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж