Барак Обама: “Жей Зийг зууван танхимд сонссон анхны ерөнхийлөгч нь би”

Хуучирсан мэдээ: 2017.06.26-нд нийтлэгдсэн

Барак Обама: “Жей Зийг зууван танхимд сонссон анхны ерөнхийлөгч нь би”

Дугуйн спортын олон өдрийн нэр хүндтэй “Тур де Франс”-ын аварга тодорлоо. 99 дэх удаагийн тэмцээнийг нийлбэр дүнгээр итгэл төгс тэргүүлж байсан Их Британийн дугуйчин, олимп, дэлхийн аварга, “Скай” багийн Брэдли Уиггинс 87:34.47 амжилтаар тэргүүлж “Тур де Франс”-ын аваргын алдрыг хүртсэн анхны британи дугуйчин боллоо.

Бейонсе хатагтай нөхөр Алдрын танхимд залагдсан анхны рэпчин. Хэдхэн хоногийн өмнөөс Жей Зи “Дуу зохиогчдын Алдрын танхимд  нэр нь бичигдэх есөн хөгжимчдийн нэг болж буй нь тодорхой боллоо.

Дуу бүтээгч карьертаа авч болох хамгийн  шагнал нь энэ бөгөөд мөн түүнчлэн Бейонсийн нөхөр уг шагнал хүртсэн анхны рэпчин болж байна.

Энэ жилийн ялагчдын жагсаалтыг АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обамагаар зарлуулсан байна. Барак Обама нь Жей  Зигийн уран бүтээлийг бишрэгч нарын нэг бөгөөд  тэд нар гэр бүлээрээ найзалдаг ажээ. “Мистер Картертай бид адилхан, учир нь адилхан байдалд бид үе үе ордог байлаа гэж бодож байх нь надад таалагддаг.  Бидний залуудаа мэддэг байсан хүмүүсээс  бид амьдралдаа ийм том амжилтад хүрнэ гэж  боддоггүй байсан байх. Бид хоёр эцэггүй өснө гэдэг ямар байхыг сайн мэднэ. Бид хоёроос илүүтэйгээр бидний эхнэрүүд бас л адилхан алдартай хүмүүс. Цагаан ордны зууван танхимд Жей Зигийн дууг сонссон Америкийн анхны Ерөнхийлөгч байгаадаа би баяртай байна” гэж Обама ярьсан байв.

Сануулахад, дуу зохиогчдын алдрын танхим анх 1969 онд нээгдсэнээс  хойш тэнд 351 хүн тэдний тоонд «Queen», «Bon Jovi» хамтлагууд  бичигдэн алдаршуулагджээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж