Москвагийн кино наадмын шилдэг Монгол дүр

Хуучирсан мэдээ: 2017.06.26-нд нийтлэгдсэн

Москвагийн кино наадмын шилдэг Монгол дүр

БНСУ-ын иргэний агаарын тээврийн “Korean Air” компани карго нислэгийн үнийг өөрчилснийг Канадын Өрсөлдөөнийг зохицуулах товчооны шинжээчид илрүүлж, 5.4 сая ам.долларын торгууль ноогдуулжээ.

Зургадугаар сарын 22-нд Москвагийн олон улсын кино наадам (МОУКН) 39 дэх  удаагаа нээгдлээ.

Энэ кино наадам монголчуудад сайн танил мөртлөө огт танигдаагүй гэж хэлж болохоор. 1959 оны дахин сэргээгдсэн Москвагийн олон улсын I кино наадамд БНМАУ “Ардын элч” киногоор оролцон уг киноны Ариунаагийн дүрийг бүтээсэн Пүрэвийн Цэвэлсүрэн “Шилдэг эмэгтэй дүрийн” шагнал авч байв. Дэлхийн нэр хүндтэй кино наадмуудаас Монголд  ирсэн цорын ганц шагнал нь энэ юм. Үүгээрээ ч кино наадам бидэнд сайн танил.

Харин бидний мэдлэг  үүнээс цааш нэг их хэтрэхгүй. Кино наадам Москвад явагддаг гэдгээс өөр намтар түүхээс нь бараг мэдэхгүй. Москвагийн кино наадам нь дэлхийн анхдагч нарын нэг юм.  Хамгийн кино наадмыг анх 1935 онд зохион байгуулсан бөгөөд дэлхийн  кино урлагийн сонгодгуудын нэг Сергей Эйзенттейн даргалжээ.  Уралдаанд нь Кинг Видорын  “Our Daily Bread” (АНУ), Сесил Блаунт Демиллийн “Клеопатра” (АНУ), Жорж Дьюи Кьюкорын “Little Women” (АНУ), Кордагийн “The Private Life Of Henry VIII” (Их Британи), Рене Клерын “Le der­nier milliardaire” (Франц) зэрэг гадаадын кинонууд өрсөлджээ. Рене Клер наадмын шагнал авчээ. Кино наадмыг “Чапаев” кино нээсэн ба “Ленфильм” кино студид “Чапаев”, “Максимын залуу нас”, “Тариачид” кинонуудыг бүтээсэн гэж наадам гол шагналаа өгч байв. Мөн Уолт Диснейн зурмал  кинонуудад мөн Александр Птушкогийн “Шинэ Гулливер” гэсэн хүүхэлдэйн кинонд олгожээ.

Гэхдээ Москвагийн кино наадам тогтмол арга хэмжээ болсон  нь 1959 оноос тоологддог.  Москвагийн кино наадам дээр кино карьерынхаа анхны амжилтыг Бинка Желязкова, Конрад Вольф, Мирча Дрэган, Иржи Секвенс, Золтан Фабри, Андраш Ковач, Иштван Сабо, Анжей Вайда, Мануэль Октавио Гомес нар гаргасан түүхтэй. Гэхдээ үзэл суртлын цензурт тэр цагийн “уцаарлан бужигнасан” Чехославак, “баргар депресс”-тэй Унгар, тайван биш Польш, Югославын социалист реалимзыг үе үе харуулдаггүй Югославын  мастеруудад наадам зай өгдөггүй л байлаа. Тэдний бүтээлээс баруун  европын улс төрийн адал явдалт эсвэл инээдмийн кинонуудыг илүүд үзэж иржээ. Гэлээ ч социалист орнуудад тэрхүү наадмын ямар нэгэн шагналгүй үлдсэн орон гэж бараг үгүй. Социалист реализмын төлөөх тийм шагналуудын нэг нь Монголд ноогдсон нь “шилдэг эмэгтэй жүжигчний” номинаци байсан юм.

  • Москвагийн кино наадам нь дэлхийн анхдагч наадмуудын нэг бөгөөд энэ статусаар зөвхөн Венецийн кино наадмыг өмнө оруулсан байгаа.

  • Энэ жилийн наадам нь зургадугаар сарын 22-29-ны хооронд Москвад явагдаж байна.

  • Үндсэн уралдааны шүүгчдын бүрэлдэхүүнд Венецийн кино наадмын “Алтан арслан” шагналтан финийн найруулагч Йорн Йохан Доннер; испани найруулагч, “Гауди” шагналын эзэн Альберт Серра; ираннайруулагч Москвагийн наадмын олон удаагийн шагналтан Реза Миркарими; алдартай итали жүжигчин эмэгтэй Орнелла Мути нарын алдартнууд багтлаа.

Орнелла Мути

  • Москвагийн кино наадмын албан ёсны гоёл чимэглэлийн брэндээр Chopard ордон болж байна. Шагналуудын бүх дизайныг Chopard ордоны уран сайхны захирал Каролина Шойфеле бүтээжээ.

  • Үндсэн уралдаан нь “Шилдэг кино”, “Шилдэг найруулагч”, “Эрэгтэй, Эмэгтэйн шилдэг дүр” мөн уралдааны шүүгчдын тусгай шагнал” гэсэн таван номинацийн шагналтай.

  • Үндсэн уралдаанд нь Орос, Хятад, Дани, Испани, Аргентина, Япон, Финлянд, Өмнөд Солонгос, Энэтхэг,  Австрийн 11 уран сайхны кино өрсөлдөж байна.

"Хөлдөөгдсөн мөрөг загас" киноны кадраас

  • Оросууд өөрсдийн наадамдаа найруулагч Владимир Коттын  ‘Хөлдөөгдсөн мөрөг загас’, найруулагч Вадим Перельманы “Намайг худалдан аваач” гэсэн хоёр киног  өрсөлдүүлж байна. Эхнийхэд нь Марина Неелова, Алиса Фрейндлих, Евгений Миронов нар, дараагийнхад нь Светлана Устинова, Юлия Хлынина нар  дүрүүдийг нь бүтээжээ

"Намайг худалдан аваач" киноны кадраас

  • Энэ жилийн наадмын хүрээнд Ака Каүришмяки ба аргентин кино мастерын шинэчлэн засагдсан гэх зэргийн 16 хуучин кинотой танилцуулна. Саяхан  Каннын наадмын гол шагнал авсан “Минутад 120 цохилт” гэсэн Ромен Компийогийн киног бас үзүүлнэ.

“Минутад 120 цохилт” киноны кадраас

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж