Ц.Оюунбаатар: С.Ганбаатарын нэрийг татсан гэж сонгогчдыг төөрөгдүүлж байна

Хуучирсан мэдээ: 2017.06.26-нд нийтлэгдсэн

Ц.Оюунбаатар: С.Ганбаатарын нэрийг татсан гэж сонгогчдыг төөрөгдүүлж байна

Осол Төв шуудангийн өмнөх замд гарсан бөгөөд 29-21 УБП улсын дугаартай машины цонхыг хагалж, жолоочийн нүдэнд шилний хагархай орсон байна.

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

МАХН-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн штабын дарга Ц.Оюунбаатар мэдээлэл хийлээ. Тэрээр, сонгуулийн үйл ажиллагаа Үндсэн хууль, Сонгуулийн нэгдсэн хууль болон бусад хууль тогтоомжийг ноцтой зөрчиж байна. Монгол Улсын төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл маш их гарч байна. Монгол Улс тэр чигээрээ төрийн тэргүүнээ сонгох үйл ажиллагаа авлигын сүлжээ болсон байна. Тиймээс Монгол хүн та эх орноо, тусгаар тогтнолоо, үндэсний аюулгүй байдлаа бодож, саналаа худалдахгүй байхыг хүсч байна. Мөн МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарыг нэрээ татсан мэтээр МАН, АН-ын телевиз, олон нийтийн сүлжээгээр тарааж байгаа нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзэж байна. Нэр дэвшигч С.Ганбаатар хуулийн дагуу сонгуулийн үйл ажиллагаагаа дуусгаж, нэр дэвшин оролцож байгаа гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Тиймээс ийм хууль бус гэмт үйлдлээ таслан зогсоохыг уриалж байна гэлээ.

Мөн МАХН-ын сонгуулийн штабын хуулийн хэсгийн ахлагч Л.Мөнхсайхан намуудын хууль зөрчсөн үйлдлүүдийн талаарх мэдээллийг хүргэлээ. Тодруулбал, сонгуулийн санал хураалтын ажиллагаа идэвхтэй үргэлжилж байна. МАН, АН гэсэн хоёр намаас мөнгө тараасан талаарх мэдээллийн талаар нийтэд мэдээлсэн. Ардчилсан намаас нэг тэрбум орчим төгрөг тараах гэж яваад цагдаагийн байгууллагад баригдсан. Гэтэл энэ мөнгөө сонгуулийн штабын ажилчид, ухуулагч нарын цалин гэж тайлбарласан. Гэвч хуульд ухуулагч нар цалингүй ажиллана гэж заасан. Тиймээс АН мөнгө тараахыг оролдон, хууль зөрчсөн гэж бид үзэж байна. Мөн МАХН-аас өнөөдөр хууль зөрчиж буй үйлдлүүдийн талаар арга хэмжээ авахыг хүссэн албан бичиг хүргүүлж байгаагаа хэллээ. Сонгогч саналаа хэрхэн өгөх вэ гэсэн зааварт нэг гэх дугаарыг тодотгосон талаар хандсан боловч тэдэнд хариу өгөөгүй юм байна.

Түүнээс гадна МАНаас Засгийн эрх барьж байгаагаа далимдуулан ЭМШУИС-аас үнэ төлбөргүй иргэдийг үзэх, тэтгэвэр нэмэх гэж байгаа, төрийн үйлчилгээ нь гудамжинд гарч ирж байгаа нь сонгогчийн саналыг татах гэсэн оролдох гэх мэт үйлдлүүд нь сонгогчийн саналыг татаж байна гэж СЕХ болон цагдаагийн байгууллагад хүсэлт гаргасан боловч одоо болтол энэ талаар тайлбар өгөхгүй, шалгахгүй байна гэж МАХН үзэж байгаа гэлээ. МАХН-ын сонгуулийн штабт нэг айлд гурван хүний нэрийг шинээр бичсэн, санал өгсөн цагаан хуудсыг худалдан авсан, хурууны хээ аваагүй санал өгсөн гэх олон баримт ирж байгаа учраас түүнийг эцсийн байдлаар баталгаажуулж, цагдаагийн байгууллагад өгнө гэдгийг МАХН-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн штабын дарга онцоллоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж