Сонгуулийн ирц 45.57 хувьтай байна | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Сонгуулийн ирц 45.57 хувьтай байна

Хуучирсан мэдээ: 2017.06.26-нд нийтлэгдсэн

Сонгуулийн ирц 45.57 хувьтай байна

Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/-ноос 17:00 цагийн байдлаар сонгуулийн ирц улсын хэмжээнд хэдэн хувьтай явааг нэгтгэн мэдээлэл хийлээ. Сонгогчийн нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн, сонгуулийн насны нийт 1.978.928 иргэнээс 421.464 нь 12.00 цагийн орчимд саналаа өгч, сонгогчдын ирц улсын хэмжээнд 21.3 хувьтай байсан юм. Харин ирцийн хоёр дахь мэдээллээр буюу 17.00 цагийн үед 45.57 хувьтай явна.

Тодруулбал, 2013 оны сонгуулиар саналаа өгсөн иргэдийн ирц цагт найм орчим хувь байсан бол одоо цагт дөрөв гаруй хувьтай яваа аж. Энэ нь сонгогчдын идэвх, ирц өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуультай харьцуулахад тааруу байгаа юм.

2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар ирцийн мэдээлэл 15.00 цагийн байдлаар 43.7 хувьтай байсан юм. Гэтэл энэ удаагийн сонгуулиар хоёр цагийн дараа буюу 17.00 цагийн байдлаар 47.57 хувьтай явна.

АЙМАГТ /Сонгогчдын ирц хувь, тоогоор/

Архангай – 47.88%, 28574

Баян-Өлгий – 42.54%, 24938

Баянхонгор – 57.86%, 31468

Булган – 46.89%, 18752

Говь-Алтай – 53.53%, 19260

Говьсүмбэр – 46.90%, 4970

Дорноговь – 46.05%, 19784

Дорнод – 36.96%, 18566

Дундговь – 47.49%, 13903

Завхан – 52.35%, 23700

Өвөрхангай – 47.44%, 34521

Өмнөговь – 47.51%, 19862

Сүхбаатар – 55.39%, 21722

Сэлэнгэ – 45.10%, 31544

Төв – 47.67%, 29147

Увс – 50.22%, 24794

Ховд – 52.11%, 26754

Хөвсгөл – 46.34%, 38416

Хэнтий – 48.41%, 22906

Дархан -Уул- 38.96%, 25319

Орхон – 37.36%, 24979

Аймгийн нийт дүн – 46.89%, 503879

Нийслэлд /Сонгогчдын ирц хувь, тоогоор/

Хан-Уул – 50.38%, 53599

Баянзүрх – 43.10%, 93910

Сүхбаатар – 44.25%, 40350

Чингэлтэй – 45.13%, 43584

Баянгол – 45.15%, 61935

Сонгинохайрхан – 43.36%, 87152

Багануур – 38.95%, 7428

Багахангай – 47.17%, 1318

Налайх – 37.86%, 8969

Нийслэлийн дүн – 44.00%, 398245

УЛСЫН НИЙТ ДҮН – 45.57%, 902124

Ирцийн эхний мэдээллийн үеэр 13.00 цагт Хан-Уул дүүрэгт дөрвөн хэсэгт цахилгаан тасарсан асуудал гарсныг СЕХ-ноос мэдээлсэн. Гэхдээ асуудлыг богино хугацаанд шийдэж, цахилгаан эх үүсгүүрээр ажиллуулж эхэлсэн гэсэн юм. Дөрвөн цагийн дараа санал авах хэсгийн байранд цахилгаантай холбоотой асуудал гараагүй гэв. Мөн  автоматжуулсан систем хэвийн ажиллаж буйг СЕХ-ноос онцоллоо.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!