Э.Бат-Үүл: Төрийн эрхийг хууль бусаар авахыг завдвал фронт байгуулж тэмцэнэ

Хуучирсан мэдээ: 2017.06.26-нд нийтлэгдсэн

Э.Бат-Үүл: Төрийн эрхийг хууль бусаар авахыг завдвал фронт байгуулж тэмцэнэ

Өмнөд Судан улс Умард Суданаас тусгаар тогтносноос үүдэн гарсан эдийн засгийн алдагдалд зориулан Умардад гурван тэрбум гаруй ам.долларын нөхөн олговор өгөхийг зөвшөөрсөн байна.

Ардчилсан намаас дөнгөж сая мэдээлэл хийлээ. Энэхүү мэдээллийг АН-ын гишүүн Э.Бат-Үүл өгсөн юм. Тэрээр,  “ Би сүүлийн үед байнга Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ярьж яваа. Үндсэн хуулийн 3-р зүйлийг 2-т “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно” гэсэн заалт бий. Энэ хуулийг бусад хуульд энэ төрлийн гэмт хэргийг эрүүгийн онц ноцтойд тооцож, хариуцлага хүлээлгэдэг заалттай. Яагаад үүнийг хэлж байна гэхээр Засгийн эрхийг хууль бусаар авах, сонгогчдын саналыг худалдаж авах үйлдэл маш их гарч байна. Хан-Уул дүүргийн Шувуун фабрик, Өлзийт хорооллын сонгуулийн үйл ажиллагаатай танилцаад ирлээ.  Сонгуулийн хууль зөрчиж, хууль бүс үйлдэл гаргасан мэдээлэл цөөнгүй сонсогдлоо. Маш их гомдол саналууд ирж байна. Ер нь санал хураалтад хар зах ажиллаж байна. Хууль бус үйлдэл хэрээс хэтэрлээ. Үндсэн хуулийг хамгаалах тангарагтай төрийн албан хаагчид үүнийг зогсоох талаар арга хэмжээ авах ёстой. Гэтэл зарим төрийн албан хаагчид хууль бус үйлдэлд холбогдсон тухай мэдээлэл ирсэн. Тэдэнд анхааруулахад энэ бол Эрүүгийн хуулийг зөрчсөн маш хүнд гэмт хэрэг. Энэ бүгд холбогдох эзэнтэйгээ бүртгэгдэж байгаа. Төрийн албан хаагчид өөрсдийгөө хариуцлагад унагахгүйг хичээх хэрэгтэй. Сонгуулийг хууль зөрчиж явуулдаг, Засгийн эрхийг хууль зөрчиж авдаг байдлыг таслан зогсоох хэрэгтэй. Шударга сонгуультай болохын төлөө ард түмэн, иргэний нийгмийн байгууллагуудыг фронт болон тэмцэхийн уриалж байна.

Хэрэв Үндсэн хууль зөрчсөн сонгууль явагдвал тэмцэх болно. Үүнийг би хариуцлагатайгаар хэлнэ. Гомдол, санал хуулийн дагуу шалгагдана. Тиймээс төрийн албан хаагчдад дахин анхааруулъя. Төрийн эрхийг худалдах гэсэн хууль бус үйл ажиллагаанд оролцвол, хатуу хариуцлагатай гэдгийг дахин хэлье. Фронт болон нэгдэн дэмжихийг уриалж байна” гэлээ.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж