Цаг агаар: Наадмаар хур бороотой

Хуучирсан мэдээ: 2017.06.26-нд нийтлэгдсэн

Цаг агаар: Наадмаар хур бороотой

МАН-ын Бага хурлын VI хуралдаан дөнгөж сая Тусгаар тогтнолын ордонд эхэллээ. Бага хурал 310 гишүүнтэй бөгөөд бараг 90 хувь нь цугласан байна.

Сонгууль болдгоороо болж, амралт, зугаалга баяр наадмын өдрүүд айсуй.  Долдугаар сар бол Монгол орны  халууны хамгийн оргил үе байдаг.  Энэ жил долдугаар сард  олон жилийн дунджаас халуун байна гэж УЦУОШГ-аас цаг агаарын урьдчилсан төлөвтөө дурджээ.

БAРУУН ЗҮГИЙН НУТАГ: Агаарын температурын сарын дундаж нь уулархаг нутгаар 12-17 градус, Алтайн өвөр говиор 22-27 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан буюу Баян-Өлгийн баруун, Ховдын баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 1.0-1.5 градусаар дулаан байна.

Нэг болон гуравдугаар арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн эхэн болон эцсээр бага зэрэг сэрүүсч уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус дулаан, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 27-32 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. Бусад хугацаанд уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 21-26 градус дулаан, Их нууруудын хотгор, Олон нууруудын хөндий, Алтайн өвөр говиор шөнөдөө 19-24 градус, өдөртөө 31-36 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 26-31 градус дулаан байх ба ялангуяа хоёрдугаар арав хоногийн дунд үеэр Их нууруудын хотгор, Олон нууруудын хөндий, Алтайн өвөр говиор өдөртөө 34-39 градус, бусад нутгаар 28-33 градус хүрч халах төлөвтэй.

БАРУУН ЗҮГИЙН НУТАГ: Баянхонгорын хойд, Говь-Алтайн зүүн хойд, Завханы өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Увсын нутаг, Баян-Өлгий, Ховдын зүүн хойд, Говь-Алтайн баруун хойд, Завханы баруун хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар олон жилийн орчим орно гэсэн урьдчилсан мэдээлэл байна.  Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёр болон гуравдугаар арав хоногийн  эхний хагаст ихэнх нутгаар бороо орно.  Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёр болон гуравдугаар арав хоногийн сүүлийн хагаст зарим газраар, нэгдүгээр арав хоногийн дунд үеэр Алтай, Хангайн уулсаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зарим нутгаар борооны өмнө түр зуур 18-20 м/с хүрч ширүүснэ.

ТӨВИЙН НУТАГ: Агаарын температурын сарын дундаж нь Хангайн Хөвсгөлийн уулархаг нутгаар 12-17 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан буюу нийт нутгаар олон жилийн дунджаас 1.0-1.5 градусаар дулаан байх гэнэ.  Нэгдүгээр арав хоногийн эх болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр бага зэрэг сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. Бусад хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 8-12 градус, өдөртөө 22-27 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 27-32 градус дулаан байх ба ялангуяа нэг болон хоёрдугаар арав арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул  голын сав нутгаар 32-37 градус хүрч халах төлөвтэй байна.

Энэ сард орох тунадасны нийлбэр хэмжээ нь Хөвсгөлийн баруун, Сэлэнгэ, Төв аймгийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас бага, Өвөрхангайн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим бороо орохоор байна.

Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе болон эцэс, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар бороо, нэг ба гуравдугаар арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар, нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орох төлөвтэй. Дуу цахилгаантай. Борооны өмнө зарим газраар салхи түр зуур ширүүснэ.

ЗҮҮН ЗҮГИЙН НУТАГ: Агаарын температурын сарын дундаж нь ихэнх нутгаар 18-23 градус дулаан буюу Дорнод Сүхбаатарын зүүн хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 1.0-1.5 градусаар дулаан байх аж.

Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр бага зэрэг сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 18-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 30-35 градус байх ба нэгдүгээр арав хоногийн дунд үе ба сүүлч, хоёр ба гуравдугаар арав хоногийн эцсээр зарим нутгаар өдөртөө 34-39 градус хүрч хална.

Хэнтийн нутаг, Дорнод Сүхбаатарын баруун хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим орно. Нэгдүгээр арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар бороо, хоёрдугаар арав хоногийн дунд үе болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар, нэгдүгээр арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр, дунд үеэр нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө зарим газраар түр зуур ширүүснэ.         

ГОВИЙН НУТАГ: Агаарын температурын сарын дундаж нь Дундговийн нутаг, Дорноговийн хойд, Өмнөговийн баруун хэсгээр 17-22 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан буюу нийт нутгаар олон жилийн дунджаас 1.0-1.5 градусаар дулаан байна.        Хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхээр бага зэрэг сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 19-24 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 28-33 градус дулаан байх ба ялангуяа нэгдүгээр арав хоногийн дунд үе болон эцэс, гуравдугаар арав хоногийн сүүлчээр зарим нутгаар өдөртөө 33-38 градус хүрч хална.

Дундговийн зүүн, Дорноговийн хойд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим бороо орох гэнэ. Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар, хоёр ба гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр зарим газраар, нэг болон хоёрдугаар арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө зарим газраар түр зуур ширүүснэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж