Өнөөдөр хар тамхитай тэмцэх өдөр

Хуучирсан мэдээ: 2017.06.26-нд нийтлэгдсэн

Өнөөдөр хар тамхитай тэмцэх өдөр

Хонгконгод өчигдөр буюу даваа гаригийн шөнө дунд арлын ойролцоо дэгдсэн 140 км/цагийн хурдтай “Typhoon Vicente” хар салхины улмаас тус улсын зарим оршин суугчид орон гэрээ орхин явахад хүрсэн байна.

“Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх өдөр” өнөөдөр тохиож байна. Дэлхий нийт жил бүрийн зургадугаар сарын 26-ны энэ өдрийг хар тамхитай тэмцэх өдөр болгон тэмдэглэсээр ирсэн юм.

Монгол Улс хэдхэн жилийн өмнө хар тамхины тээвэрлэгч орон байсан бол өнөөдөр хэрэглэгч орны тоонд шилжин орсон нь энэ төрлийн хэрэгтэй бүхий л талаар тэмцэх шаардлагатай болсныг нотолж буй.

Үндэстнийг ч устгах аюултай энэхүү хорт бодисыг залуучууд ихээр хэрэглэх болж, залуужсан нь аюулын харанга дэлдэх болсон. Тиймээс ч урлаг соёлынхон хар тамхинаас залуучуудаа хол байхыг уриалж, уг бодисын гамшгийг нийтэд таниулж сурталчлахад ихээхэн санаачилгатай ажиллаж эхлээд байна.

Сүүлийн 10 жилийн статистик мэдээллийг харвал 388 хэрэгт 1112 хүн энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож шалгагдсан гэх мэдээллийг хуулийн байгууллага өгдөг.

Монгол Улс хар тамхитай хийх тэмцлээ чангатгахын тулд хуульд өөрчлөлт оруулсны зэрэгцээ техник технологио сайжруулах, хүмүүсээ сургах зэрэг олон талын арга хэмжээг авч ажиллаж байна.

Мөн Засгийн газраас Хар тамхи мансууруулах бодистой тэмцэх үндэсний хөтөлбөрийг батлан ажиллаж байгаа бөгөөд хөтөлбөрт 2017-2021 он хүртэл хэрэгжүүлэх асуудлууд туссан юм.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж