Ерөнхий сайд ард түмнээ талцуулахгүй байхыг уриаллаа | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Ерөнхий сайд ард түмнээ талцуулахгүй байхыг уриаллаа

Хуучирсан мэдээ: 2017.06.26-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд ард түмнээ талцуулахгүй байхыг уриаллаа

УИХ-ын чуулганы танхимд АН-ын бүлгийнхэн, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн зарим гишүүд орж ирэн анхдугаар чуулганыг хуралдуулах шийдэл хайж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн энэ өдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат гэргий, охины хамт Баянзүрх дүүргийн 25-р хорооны 1731-р хэсгийн санал өгөх байранд саналаа өглөө. 

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат сонгуулиа өгсний дараа сэтгүүлчдэд хандаж хэлсэн үгэндээ “Монголын ард түмэн өнөөдөр төрийн тэргүүнээ сонгох долоо дахь удаагийн сонгуульд саналаа өгцгөөж байна. Энэ өдөр бол манай улсын иргэд төрийн тэргүүнээ сонгохоос гадна Монгол Улс тусгаар тогтносон бүрэн эрхт улс болохыг бататгах түүхэн өдөр юм. Иймд ард иргэд маань сонгуульдаа идэвхтэй оролцож, төрийн тэргүүнээ сонгоно гэдэгт эргэлзэхгүй байна.

Мөн сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр төрийн албан хаагчид руу нэлээд дайрч байна. Төрийн албан тушаалтнууд бол ямагт төрийнхөө ажлыг үеийн үед шударгаар гүйцэтгэсээр ирсэн. Иймд 2016 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуулийг зохион байгуулсан, тангараг өргөсөн төрийн албан хаагчид руугаа гүтгэлгийн шинж чанартай мэдээ мэдээллээр дайрч, ард түмнээ битгий талцуулаач гэж зарим улс төрийн хүчнээс хүсч байна” гэлээ.

Сонгуулийн дараа ард түмнийхээ олонхийн саналаар ялсан шинэ Ерөнхийлөгч

Монгол Улсынхаа хөгжлийн төлөө УИХ, Засгийн газартайгаа хамтран ажиллаж, эдийн засагт гарч байгаа эерэг өөрчлөлтүүд улам баталгаажна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Баянзүрх дүүргийн сонгуулийн нийт 90 хэсэг буюу 217888 сонгогч байгаагаас 1731-р хэсгийн хороонд 2800 сонгогч санал өгөх юм.

Сонгуулийн Ерөнхий Хорооноос мэдээлснээр 12:00 цагийн байдлаар Нийслэлд сонгуулийн ирц 19.6, Улсын хэмжээнд 21.3 хувьтай байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

"Болор дуран"-аар шалгав.

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Zochin 2017-06-26 43.228.130.60

Erunhii said Erdenebat hyatadiin erliiz shuu dee hudlaa gevel Selenge Zuunharaa nutgiin humuusees ni asuugaarai Enkhbold erunhiilugch bolchihvol yu boloh boloo

Зочин 2017-06-26 202.21.100.210

7 төрлийн татвар нэмсэний үр дүн гарлаа Мэдэхгүй бол хэлж өгье 5-р сарын 1 нээм хадгаламжийн дүнгээс үл хамаарч хүүний татвар тамхины онцгой татвар машины онцгой татвар 7-р сарын 1 Приусын онцгой татвар шатахууны онцгой татвар 2017 оны 1-р сарын 1 нээс Хүн амын орлогын татвар НДШ архины онцгой татвар нэмэгдээд тэгэвэрт гарах насыг нэмсэн МАН ухаантангууд та нар 1 сая 501 мянган төгрөгний цалинтай ард түмнийг их орлоготой гэж нүд үзүүрлээд доог тохуу хийгээд байгаарай Энэ мөнгө чинь танай намын даргын эхнэртэйгээ нэг удаа золголт хийдээг нийт дүнгийн 400 доллараас бага шүү

Кенде 2017-06-26 178.91.37.120

Хүүхдүүдээс мөнгө харамласны үр дүн гарлаа

Ts.Mijiddorj 2017-06-26 73.110.37.192

Niit songogchiddoo erunkhiilugchuu songokh songuulid idevkhitei sain oroltsokhiig urialj baina

Зочин 2017-06-26 103.229.123.40

Эрдэнэбат төрийн албан хаагчдаа шудрага ажилласан гэнэ үү Хамгийн шудрага бус нь гэдгийг бүгд мэднэ дээ Цалинг нь мэддэг болов уу Ийм цалинтай ажилд шуурч байгааг харахад л ойлгомтой

Зочин 2017-06-26 183.177.97.14

Энхболдын утсан хүүхэлдэй Эрдэнэбат эх орноо гадныхантай нийлж худалдах ажилд оролцож байгаагаа яах гэж байна олон дахин [Хориотой Үг] руу явж 5-н толгойг зарчихсан аа иргэдэд яаж зөөлөн аргаар ойлгуулах билээ гэж бодлогоширч яваа нэгэн шүү

Зочин 2017-06-26

БАС НЭГ ЦАГААН ГАРТНЫ НЭГ ТӨЛӨӨЛӨЛ БҮГД ШИРЭЭНИЙ АРААС ТЭРБУМТАН БОЛЖ АРД ИРГЭДЭЭ МӨЛЖИГСӨД ХӨДӨЛМӨРЛӨХГҮЙ ХӨЛС ХҮЧЭЭ ГАРГАЖ ҮЗЭЭГҮЙ ТАТВАР НЭМНЭ ТЭТГЭВРИЙН НАС НЭМНЭ ЮУ ГЭЖ ДОНГОДОЖ ГАРЧ ИРЛЭЭ ОДОО ЖААХАН БАЯЛГИЙН ҮНЭ ӨСӨХӨӨР ЭЗ СЭРГЭЛЭЭ СЭРГЭЭД ЖИРИЙН БИДЭНД ЯАЖ НААЛДСАН ХЭДЭН ОЛГАРХИ ОФШООРЧИД НЬ СОРЧИХОЖ БНА ТАМГАНЫ ТЭРБУМТАНАА ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛГОХ ГЭЖ ЗҮТГҮҮЛЭЭЛ СҮҮЛИЙН 10 ХОНОГТ ОЛОН СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГ АМАН БАЙДЛААР АШИГЛАЛТАД ОРЖ ИХ ХӨГЖЛӨӨ ЧАДВАР МУУТАЙ ЁС

Зочин 2017-06-26 202.179.27.176

Овт-шаар данстай бас авгаатай Женко яагаад түгжилдээд саналаа өгөхгүй байгаа юм бэ

Amar 2017-06-26 202.179.27.176

АН намынхаа шинэчлэл гэгчээрээ мөнгөөр намынхаа бүх албан тушаалыг авч болдог эсэхийг амжилттай туршин баталсан Ингээд ил мөнгө гаргах боломжтойгоор нь Женког ерөнхийлөгчид нэр дэвшүүлж бүх монголыг мөнгөөр худалдаж авахаар зүтгэсэн Гэхдээ монголоо бодож Энхболдын төлөө саналаа өгөх сонгогчид АН буюу Авилгачдын Нам болон Босоо худалч хоёрт хууртахгүй гэдгийг тооцоолсонгүй