НИТХ-ын дарга Ц.Сандуй саналаа өглөө | News.MN - Мэдээллийн эх сурвалж

НИТХ-ын дарга Ц.Сандуй саналаа өглөө

Хуучирсан мэдээ: 2017.06.26-нд нийтлэгдсэн

НИТХ-ын дарга Ц.Сандуй саналаа өглөө

Хурал дөрвөн цаг үргэлжилсний эцэст шүүх бүрэлдэхүүн нотлох баримт хангалтгүй хэмээн үзэж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаав.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн сонгууль өнөөдөр болж байна. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй өнөөдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн байранд байрлах сонгуулийн хэсгийн хороонд очиж саналаа өглөө.

Саналаа өгснийхөө дараа НИТХ-ын дарга Ц.Сандуй “Өнөөдөр бид Монгол Улсын Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн сонгуулиар тав дахь төрийн тэргүүнээ сонгох гэж байна. Аливаа сонгуулийг ил тод, шударга болоосой гэж иргэд маань хүсч байгаа. Миний зүгээс иргэд, сонгогчиддоо хандаж иргэний үүргээ биелүүлж, эрхээ эдлэн сонгуулиа идэвхтэй өгөхийг уриалж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч гэдэг бол эв нэгдлийн билэгдэл байдаг” хэмээлээ.

Нийслэлийн хэмжээнд нийт 936 мянга 651 сонгогч бүртгэгджээ. Санал авах 403 хэсгийн хороо ажиллаж байгаа юм. Санал авах байрууд 07:00-22:00 цагийн хооронд ажиллана гэж НИТХ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!