CNN Оростой холбоотой мэдээг нийтлэхгүй

Хуучирсан мэдээ: 2017.06.26-нд нийтлэгдсэн

CNN Оростой холбоотой мэдээг нийтлэхгүй

Өчигдөр АНУ-ын “Vulcan” эрчим хүчний фирм Нигерийн Засгийн газартай газрын тосны боловсруулах үйлдвэр барих 4.5 тэрбум ам.долларын төслийн ойлголцлын гэрээнд гарын үсэг зуржээ.

“CNN” телевиз АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын баг Оросын шууд хөрөнгө оруулалтын сантай холбоотой гэх нийтлэлээ устгасныхаа дараа Оростой холбоотой сэдвийг нийтлэх тал дээр хатуу дүрэм гаргажээ. Энэхүү дүрмийг “CNNMoney” сайтын ахлах редактор Рич Барбьери гаргасан байна. Тэрбээр “Хэн ч оростой холбоотой ямар нэгэн контент нийтлэх эрхгүй. Тэдгээр материалыг би өөрөө хянах болно” гэв.

Энэхүү дүрэм нь CNNMoney сайтаас гадна CNN телевизэд бүхэлд нь үйлчлэх юм байна.

Энэ оны нэгдүгээр сард буюу АНУ-ын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолоос дөрөв хоногийн өмнө Трампын штабын нэгэн төлөөлөгч Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн Кирилл Дмитриев нар уулзсан нь Дональд Трамп тэдэнтэй холбоотой байх үндэслэлтэй гэсэн утга бүхий нийтлэл CNN сайтад нийтлэгджээ. Удалгүй CNN энэхүү нийтлэл болон оростой холбоотой бүхий л мэдээгээ устгасан юм байна.

Бэлтгэсэн: Ц.УРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж