1782 дугаар хэсэгт 200 гаруй хүн саналаа өгөөд байна

Хуучирсан мэдээ: 2017.06.26-нд нийтлэгдсэн

1782 дугаар хэсэгт 200 гаруй хүн саналаа өгөөд байна

Хэрэв таньд компьютер байхгүй байлаа ч яаралтай зураг хэвлэх шаардлага гарсан бол зургуудаа харж байгаад угаалгахыг хүсч байвал энэхүү принтерийг хэрэглэж болох юм. Олон зүйл угсарч, төвөг удахгүй.

Сонгинохайрхан дүүргийн наймдугаар хороо, 1782 дугаар хэсгийн хороонд санал авах ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Тус хэсгийн хороонд сонгуулийн насны 1290 сонгогч бүртгэгдсэн.

Санал авах ажиллагаа эхэлсэн 07.00 цагаас 10.27 цагийн байдлаар 200 сонгогч буюу 13.29 хувь нь саналаа өгсөн байлаа. Энэ тухай мэдээллийг тус хэсгийн хорооны ахлах зохион байгуулагч В.Үржилцэцэг өгсөн юм.

Одоогоор техникийн саатал гараагүй хэвийн ажиллаж байна.

Ардчилсан нам, МАН, МАХН-аас тус бүр 4 хүнийг сонгуулийн үйл ажиллагааг ажиглуулах хүсэлт ирүүлсэн ч байрны багтаамжаас шалтгаалж, санал авах байранд гурван намаас нэг, нэг ажиглагч хяналт тавин сууж байна.

Харин хэсгийн хороо нь 7 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа бол мэдээлэл технологийн, иргэний бүртгэлийн тус бүр нэг хүн ажиллаж байна.

Улаанбаатар хотын хэмжээнд өчигдөр зөөврийн хайрцгаар саналаа өгөхөө илэрхийлсэн сонгогчдын саналыг авсан. Тус хэсгийн хороонд харьяалагддаг иргэдээс хоёр нь зөөврийн хайрцгаар саналаа өгөх хүсэлт гаргасан аж. Нэгийнх нь саналыг авсан, харин нөгөө нэг сонгогчийн иргэний үнэмлэхийг хүүхэд нь авч явсан байснаас саналыг авч чадаагүй юм байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж