Х.Баттулга санал өгөх цагаа хойшлууллаа

Хуучирсан мэдээ: 2017.06.26-нд нийтлэгдсэн

Х.Баттулга санал өгөх цагаа хойшлууллаа

NBA-гийн оддын нэг “Чикаго Буллз”-ын гол хөдөлгүүр Деррик Роуз 2013 оны гуравдугаар сараас нааш талбайд гарах боломжгүй болжээ

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн санал хураалт өнөөдөр 07.00 цагт эхэллээ. Уламжлал ёсоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж морин цагт Орос III сургуульд байрлах санал авах хэсгийн хороонд очиж саналаа өгөх  юм. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ч 11.40 цагт буюу морин цагт “’Шинэ Монгол” дунд сургуулийн урд Номноо хотхонд байрлах сонгуулийн хэсгийн хороонд саналаа өгөх аж.

Харин УИХ-ын дарга, МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч М.Энхболд Чингэлтэй дүүргийн 23-р дунд сургуульд байрлах хэсгийн хороонд 9.30 цагт саналаа өгсөн юм. Тэгвэл Ардчилсан намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Х.Баттулга 11.30 цагт 48 дугаар сургуулийн сонгуулийн хэсгийн байранд саналаа өгөх байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшиллоо. МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар БЗД-ийн 84-р сургууль дээр 12:30 цагт тус тус саналаа өгөх юм.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж