Катар Ирантай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Катар Ирантай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2017.06.26-нд нийтлэгдсэн

Катар Ирантай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Зуны олимпийн 30-р наадмын нийслэл Лондон хотноо жүдо бөхийн олимпийн багийн түрүүч газардлаа.

Доха Тегерантай цогц хамтын ажиллагааг хөгжүүлж, улмаар исламын ертөнцөд үүсээд буй асуудлыг хамтдаа шийдвэрлэх болсон тухайгаа  мэдэгдлээ. Катарын эмир арабын хэд хэдэн улс Дохад шаардлага хүргүүлснээс хоёр хоногийн дараа ийнхүү мэдэгдэл хийв.

 

Харин Ираны ерөнхийлөгч Хасан Роухани яриа хэлэлцээний замаар бүс нутгийн асуудлыг шийдвэрлэх болно гэдэгтээ итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Тэр “Арабын хэд хэдэн улс Катарыг ингэж тусгаарлаж байгааг Иран хүлээн зөвшөөрөхгүй. Агаарын, хуурай замын болон далайн орон зай үргэлж Катарт нээлттэй байх болно” гэв.

Саудын Араб, Египет, Арабын Нэгдсэн Эмират улс болон Бахрейн нь Катарт шаардлага хүргүүлсэн. Тэд Катарыг Ирантай дипломат харилцаагаа таслахыг шаардсан билээ. Мөн шаардлагыг биелүүлэхийн тулд ес хоногийн хугацаа Катарт өгсөн. Харин Катарын зүгээс дээрх шаардлага нь бодит бус тул эргэн нягтлахыг уриалсан байна.

Бэлтгэсэн: Ц.УРАН

"Болор дуран"-аар шалгав.

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2017-06-26 202.131.228.66

НМ 2017-06-26 82.132.223.173

Ванга эмгэн муу ерлож зөгнөө юү дээ