Аймгийн Засаг даргын тамгын газарт иргэдээс өнгөрсөн онд бичгээр ирүүлсэн өргөдөлд хөндөгдсөн асуудлыг есөн үндсэн бүлэг бүхий 20 шахам асуудлаар ангилан дүгнэлт хийхэд ажил хөдөлмөр эрхлэх, дэмжлэг туслалцаа авахыг хүсч 32-38 өргөдөл ирүүлсэн нь нийт өргөдлийн 19,3-22,9 хувийг эзэлж хамгийн олон хөндөгдсөн асуудал болж байна. Харин хууль дэг журам, удирдлага, зохион байгуулалт, сургууль, дамжааны асуудлаар хамгийн бага буюу гурваас зургаан өргөдөл ирүүлжээ
Нутгийн захиргааны байгууллагууд, ялангуяа сумдын Засаг даргын тамгын газрууд иргэдийн өргөдөл хүсэлтийг шийдвэрлэх ажилд ихээхэн санаачилга гарган ажиллалаа Тухайлбал: Хутаг-Өндөр сум “Судалгаа ба оновчтой шийдвэр”, “ Сургалт ба иргэдийн төлөвшил” гэсэн хоёр аргыг нэвтрүүлж үр дүнг тооцон үнэлгээ дүгнэлтт гаргасан байна. Эдгээр аргыг нэвтрүүлснээр ямар асуудлыг хэнд хандан шийдвэрлүүлэх, хариугаа ямар замаар авах зэрэг асуудлыг иргэд мэдсэний үндсэн дээр шат дамжлага гаргахгүй, чиргэдэлгүйгээр шийдвэрлэх боломж бүрдэж байна. Бүрэгхангай сум иргэдийн өргөдөлд ихээхэн хөндөгддөг ажил үйлдвэрлэл эрхлэх асуудлыг бодитойгоор шийдвэрлэхэд онцлон анхаарч иргэдийн хүсэлтийн дагуу ахуйн үйлчилгээнийи цэг бий болгохоор шийдвэрлэж гурван иргэн, хоёр бүлийн хүсэлтийг Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэн зочид буудал, цайны газар, гутал засвар, оёдол, үсчний үйлчилгээг өрөө танхимаар хангасан нь иргэдийн талархал хүлээж байна. Могод сум “Нүүдлийн тамгын газар” ажиллуулж иргэдийн санал хүсэлтийг газар дээр нь шийдвэрлэдэг арга хэлбэриийг хэвшүүлсэн бол Баяннуур сум иргэдийн өргөдөлд хөндөгдсөн асуудлыг бодитойгоор шийдвэрлэхийн тул Засаг даргын зөвлөлийн хурлаар нягтлан хэлэлцдэг зарчмыг хэвшил болгож сонгон шалгаруулалтаар 11 хүнийг ажилд оруулсан, найман иргэнд гэр олгосон, 17 иргэнийг малжуулах төсөлд хамруулсан, хоёр иргэнд ажлын байр түрээслүүлсэн байна. Орхон сум иргэн Д.Баяраагийн хүсэлтийн дагуу өндөр ашиг шимтэй хээлтэгчийг бүртгэн ээмэгтэй болгоход шаардагдах 1,5 сая төгрөгийн Засаг даргын нөөцийн хөрөнгөөр шийдвэрлэж Ч.Ганбаатарын өргөдлийн дагуу хадлангийн 30 га талбайг зааж өгсөн, жимс, жимсгэнийн төгөл байгуулахыг хүссэн дөрвөн иргэний өргөдлийг шийдвэрлэжээ. Гурванбулаг сум нийгмийн дэг журам хангах ажил хангалтгүй, архидан согтуурах явдлаас шалтгаалсан хэрэг зөрчил гарч байгаа болон сурагчдын хүмүүжил доголдолтой талаар иргэдээс тавьсан санал хүсэлтийг бодпого шийдвэртээ тусгаж архи байнга хэрэглэдэг залуучуудтай хэсэгчлэн болон ганцаарчлан уулзаж зөвлөмж, үүрэг өгөх, хэлцэж тохирох, амлалт авахуулах, зарим хүнд захиргааны арга хэмжээ авах, мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, эцэг эх, багш, сурагчдын хамтарсан хурал, зөвлөгөөнөөр хүүхдийн хүмүүжлийн талаар хэлэлцэн тодорхой шийдвэр гаргах зэрэг ажлыг зохион байгуулжээ.