УИХ-ын дарга М.Энхболд саналаа өглөө

Хуучирсан мэдээ: 2017.06.26-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга М.Энхболд саналаа өглөө

Батцагаан Батмөнх
Батцагаан Батмөнх
    Крымск хотын захирагч Владимир Улановский ба Крымын районы тэргүүн байсан Василий Крутько зэрэг түшмэдүүдийг хүний аминд хүргэсэн ажилдаа хайнга хандсан гэх хэргээр барин хорьсон тухай Оросын Мөрдөн байцаах хороо мэдээлэв.

    УИХ-ын дарга, МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч М.Энхболд нийслэлийн Чингэлтэй дүүргийн 23-р дунд сургуульд байрлах хэсгийн хороонд саналаа өглөө. Тэрээр саналаа өгсний дараа “Би Монгол Улсын иргэний хувьд Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу саналаа өглөө. Монголын сонгууль болгон өөр өөрийн онцлогтой болж байсан. Энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгууль ч өөрийн гэсэн онцлогтой болж байна. Энэ удаагийн сонгуульд улс орны эдийн засаг, нийгмийн хямралт байдлаас гарахад иргэддээ ээлтэй эдийн засаг, ийм хөгжлийг бий болгоход чухал нөлөө үзүүлэх сонгууль болж байгаа гэж би ойлгож байгаа. Монголчууд Төрийнхөө сонгуульд оролцох энэ өдрийг баярын өдөр гэж ирсэн уламжлалтай ард түмэн. Энэ удаагийн сонгуульд сонгогч, иргэд, олон түмэн маань идэвхтэй оролцоосой гэж уриалж байна. Эвтэй сайхан сонгууль болоосой. Сонгуулийг зохион байгуулж буй 20 гаруй мянган төрийн албан хаагчдадаа сонгуулиа сайн зохион байгуулахыг хүсч, ажлын амжилт ерөөе” гэж хэллээ.

    Л.Халиу

    Гэрэл зургийг: Э.Энхбат

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж