Төрийн тэргүүнээ сонгох эрхээ эдлээрэй | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Төрийн тэргүүнээ сонгох эрхээ эдлээрэй

Хуучирсан мэдээ: 2017.06.26-нд нийтлэгдсэн

Төрийн тэргүүнээ сонгох эрхээ эдлээрэй

Сүүлийн хоёр жилийн байдлаар 113 гаруй мянган хүн сэтгэцийн ямар нэгэн эмгэгтэй гэсэн судалгаа гарчээ. Үүнээс 22 мянган хүн идэвхитэй хяналтад эмчлэгдэж байгаа гэсэн судалгаа гарсан байна

Өнөөдөр монголчууд тав дахь Ерөнхийлөгчөө сонгох өдөр. Харин сонгуулийн ирцийн талаарх мэдээлэл анхаарал татаж байна. Нэр дэвшигчдээс сонгочих хүн алга даа гэж залуус их хэлэх болжээ. Сонгуулиар саналаа өгөхгүй гэсэн сонгогч бишгүй байна. Гэхдээ тэдний таамагласнаар дахин сонгууль ирц хүрэхгүйдээ болохгүй. Санал хуваагдаж 50 дээш хувийн санал авах хүнгүй болчихлоо гэсэн болгоомжлолоор хандаж буй хэрэг.

Сошиал ертөнцөөр иргэд сонгуульд оролцоно. Оролцохдоо гурвууланг нь дугуйлаад саналын хуудсаа хүчингүй болгоно гэсэн өнцгөөс их хандаж буй юм. Тэгэхгүйгээр хоосон дугуйлбал хэн нэг нь өөрийнх нь өмнөөс саналыг нь бөглөөд өөртөө ашигтайгаар луйвардана гэж хардах хүмүүс ч цөөнгүй. Гэхдээ энэ нь оновчтой арга биш. Сонгуулийн “хар машин”-д хоёроос дээш нэр дэвшигчийг дугуйлбал тухайн саналын хуудсыг уншихгүйгээр програмчлагдсан аж. Тиймээс та гурвууланг нь, эсвэл хоёрыг нь дугуйлбал та сонгуульд оролцоогүй болно гэсэн үг.

Харин өөрт тань таалагдсан нэр дэвшигч байхгүй бол та саналын хуудсаа хоосон уншуулахад л хангалттай. Энэ тохиолдол сонгуулийн ирц хүрэх төдийгүй таныг хэнд ч саналаа өгөөгүйгээр бүртгэнэ.  

Сонгуулийн тухай хууль 99.2.-т “Сонгогч нэр дэвшигчийн төлөө санал өгөөгүй бол хэнийг ч дэмжээгүй санал гэж үзэн тухайн сонгогчийг санал өгсөн сонгогчдын тоонд оруулан тооцно.” гэж заасан учраас та сонголтоо хийсэн гэсэн үг.

Тиймээс танд таалагдах нэр дэвшигч байхгүй бол та сонгуулийн өдөр хоосон саналын хуудсаа өгөхөд л хангалттай. Аль нэгийг нь дугуйлалгүйгээр шүү дээ. Иргэд энэ заалтыг төдийлөн мэддэггүйгээс голдуу “арай дээр нь юм даа” гэх байдлаар ханддаг нь тэднийг төрийн “толгойд” гарах үндсэн нөхцөл болдог.

Сонгуулиа өгөөгүй байж, ийм хүнийг төрд гаргалаа гэж бухимдах хэрэггүй. Ямар ард түмэн байна, тийм төр байдаг гэдэг нь танаас л бүх зүйл хамаарахыг хэлээд буй хэрэг. Тиймээс таны мэргэн сонголтоос Монголын төрийн тэргүүн хэн байх вэ гэдэг хамаарна гэдгийг санаарай. Сонгогч таны сонголт мэргэн байх болтугай.

"Болор дуран"-аар шалгав.

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Амар 2017-06-26 202.179.27.129

АН намынхаа шинэчлэл гэгчээрээ мөнгөөр бүх албан тушаалыг авч болдог эсэхийг туршин баталсан Ингээд ил мөнгө гаргах боломжтойгоор нь Женког ерөнхийлөгчид нэр дэвшүүлж бүх монголыг мөнгөөр худалдаж авахаар зүтгэсэн Гэхдээ монголоо бодож Энхболдын төлөө саналаа өгөх сонгогчид АН буюу Авилгачдын Нам-д хууртахгүй гэдгийг тооцоолсонгүй

Зочин 2017-06-26 202.9.42.202

АН ын нэг ардчилал фракцын манай найз хүртэл энколдод өгчлөө ш дэ хэхэ

Зочин 2017-06-26 202.9.42.202

Сонгуулиа яг өгөхөөсөө өмнө монголын төрийн тэргүүн ямар баыхуу гээд төсөөлсөн чинь яалтчгүй энхболдод саналаа өгчлөө 27 жил дан хар муу юманд хутгалдсан хагаралдан бутаргагч зальтай [Хориотой Үг] хүнд өгөлтэй биш гэж бодоод Ядаж л олон улсад нэр хүндтэй тэргүүн хатагтай мундаг эмэгтэй гэж бодоод энхболдодоо өглөө Миний хамт явсан боловсролтой мундагчууд бүгд Энхболдод өгвөө

unshigch 2017-06-26 202.21.106.123

Женко ерөнхийлөгч болчвол херо Баатар мөнхбаясаа аниатай хамт эвлүүлэг монтажаа хийж ард олныг төөрөгдүүлэх ажлаа хийсээр байх байх даа

Зочин 2017-06-26 202.9.40.66

Женко болчихвол яана гнээ хэхэ инээдмийн юм ярих юм Эрлийзуудтэй ч юу ярих билээ

Зочин 2017-06-26 27.123.214.114

Yum l bol erliiz hurliizaar n duuddag cham shig malnuud l jenco g songino tegeed yalagdana

Haramsal 2017-06-26 122.201.24.127

Huurhii bidnii mongolchuud saihan gunduugui yaag uher shig uls shuu luivardsaan geed l suuj l bdag MANinhan ch medeed luivardaad surchihsan yana daa Namuudin uurchlult huleej suuhaar irged uursduu niigemiin idevhtei bmaarsan Yafaj l zaluuchuud songuulid sanalaa ugdug bmaar songuuli zaluus ta narin ireeduid mash ih hamaaraltaig oilgoh tsag bolson gej bodnom

Зочин 2017-06-26 202.9.40.66

Монголчууд минь гэнэн шдээ Муухай болж байгаа болохоор хамгийн муу нь гарна биз Ганбаатар

Amar 2017-06-26 202.179.27.129

АН намынхаа шинэчлэл гэгчээрээ мөнгөөр бүх албан тушаалыг авч болдог эсэхийг туршин баталсан Ингээд ил мөнгө гаргах боломжтойгоор нь Женког ерөнхийлөгчид нэр дэвшүүлж бүх монголыг мөнгөөр худалдаж авахаар зүтгэсэн Гэхдээ монголоо бодож Энхболдын төлөө саналаа өгөх сонгогчид АН буюу Авилгачдын Нам-д хууртахгүй гэдгийг тооцоолсонгүй

Зочин 2017-06-26 150.129.140.206

Evtei Mongoliin tuluu sanalaa ugchihuud irlee

Зочин 2017-06-26 202.9.40.66

Surtchilgaa ehlev

Зочин 2017-06-26 66.181.177.125

Төр барих эрх биш Эрхээ булаалгаж байгаа шүү хө

Иргэн 2017-06-26 66.181.160.11

Энэ сонгууль гэдэг нэртэй Ардын намынхны найруулсан жүүжиг хурдан дуусаасай Тэртэй тэргүй ардын намынхан 2016 оны сонгууль шиг луйвардаад л гарахаар болчихсон байна Цагдаа телевиз нь бүгд ардын намынхны гарт байхад бусад нь худлаа ч гэсэн сонгууль гээд л оролцож байгаа байх Луйвардаж ялсан тухай нь ВИДЕО бичлэгээр гараад байхад Монголын ард түмэн энэ тухай нь халз мэтгэлцээнээр асуухгүй байна гэдэг чинь Телевиз нь энэ тухай цагдаа нь [Хориотой Үг] байна гэдэг нь шүүх цагдаа прокурор нь тэдний бөгсийг долоогчид гэдэг ьн ойлгомжтой байна

Amar 2017-06-26 202.179.24.20

Ц Нямдорж гишүүн Монголын төр дараагийн самралтыг үнэндээ дийлэхгүй болсон гэж байгаа байдлыг үнэнээр нь хэлсэн Иймээс Монгол ялна Харин хорчин Женко Босоо худалч хоёр амаараа шороо үнхэнэ

Зочин 2017-06-26 202.9.40.66

Surtchilgaa zogsooe

Зочин 2017-06-26 43.242.243.126

Худлаа эрхээр яахавдээ

Зочин 2017-06-26 202.9.40.66

хэн билээ Энхболд чинь эвтэй байгаа ард тумнийг яалгах гээд байгаа юм болоо