Төрийн тэргүүнээ сонгох эрхээ эдлээрэй

Хуучирсан мэдээ: 2017.06.26-нд нийтлэгдсэн

Төрийн тэргүүнээ сонгох эрхээ эдлээрэй

Сүүлийн хоёр жилийн байдлаар 113 гаруй мянган хүн сэтгэцийн ямар нэгэн эмгэгтэй гэсэн судалгаа гарчээ. Үүнээс 22 мянган хүн идэвхитэй хяналтад эмчлэгдэж байгаа гэсэн судалгаа гарсан байна

Өнөөдөр монголчууд тав дахь Ерөнхийлөгчөө сонгох өдөр. Харин сонгуулийн ирцийн талаарх мэдээлэл анхаарал татаж байна. Нэр дэвшигчдээс сонгочих хүн алга даа гэж залуус их хэлэх болжээ. Сонгуулиар саналаа өгөхгүй гэсэн сонгогч бишгүй байна. Гэхдээ тэдний таамагласнаар дахин сонгууль ирц хүрэхгүйдээ болохгүй. Санал хуваагдаж 50 дээш хувийн санал авах хүнгүй болчихлоо гэсэн болгоомжлолоор хандаж буй хэрэг.

Сошиал ертөнцөөр иргэд сонгуульд оролцоно. Оролцохдоо гурвууланг нь дугуйлаад саналын хуудсаа хүчингүй болгоно гэсэн өнцгөөс их хандаж буй юм. Тэгэхгүйгээр хоосон дугуйлбал хэн нэг нь өөрийнх нь өмнөөс саналыг нь бөглөөд өөртөө ашигтайгаар луйвардана гэж хардах хүмүүс ч цөөнгүй. Гэхдээ энэ нь оновчтой арга биш. Сонгуулийн “хар машин”-д хоёроос дээш нэр дэвшигчийг дугуйлбал тухайн саналын хуудсыг уншихгүйгээр програмчлагдсан аж. Тиймээс та гурвууланг нь, эсвэл хоёрыг нь дугуйлбал та сонгуульд оролцоогүй болно гэсэн үг.

Харин өөрт тань таалагдсан нэр дэвшигч байхгүй бол та саналын хуудсаа хоосон уншуулахад л хангалттай. Энэ тохиолдол сонгуулийн ирц хүрэх төдийгүй таныг хэнд ч саналаа өгөөгүйгээр бүртгэнэ.  

Сонгуулийн тухай хууль 99.2.-т “Сонгогч нэр дэвшигчийн төлөө санал өгөөгүй бол хэнийг ч дэмжээгүй санал гэж үзэн тухайн сонгогчийг санал өгсөн сонгогчдын тоонд оруулан тооцно.” гэж заасан учраас та сонголтоо хийсэн гэсэн үг.

Тиймээс танд таалагдах нэр дэвшигч байхгүй бол та сонгуулийн өдөр хоосон саналын хуудсаа өгөхөд л хангалттай. Аль нэгийг нь дугуйлалгүйгээр шүү дээ. Иргэд энэ заалтыг төдийлөн мэддэггүйгээс голдуу “арай дээр нь юм даа” гэх байдлаар ханддаг нь тэднийг төрийн “толгойд” гарах үндсэн нөхцөл болдог.

Сонгуулиа өгөөгүй байж, ийм хүнийг төрд гаргалаа гэж бухимдах хэрэггүй. Ямар ард түмэн байна, тийм төр байдаг гэдэг нь танаас л бүх зүйл хамаарахыг хэлээд буй хэрэг. Тиймээс таны мэргэн сонголтоос Монголын төрийн тэргүүн хэн байх вэ гэдэг хамаарна гэдгийг санаарай. Сонгогч таны сонголт мэргэн байх болтугай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж