ОӨУБЕГ-аас мэдээлэл хийлээ

Хуучирсан мэдээ: 2017.06.26-нд нийтлэгдсэн

ОӨУБЕГ-аас мэдээлэл хийлээ

МАН-ын Бага хурал өнөөдөр 09.00 цагт Тусгаар тогтнолын ордонд эхэлнэ. Хурал хаалттай болох юм.

Ардчилсан намаас өчигдөр /2017.06.25/нийслэлийн 360 гаруй мянган сонгогчийн овог, нэр, хvйс адилхан байгаа тухай мэдээлэл хийсэн.

Үүнтэй холбогдуулан өнөөдөр /2017.06.26/ Оюуны өмч, улсын бvртгэлийн ерөнхий газар /ОӨУБЕГ/-ын дарга Р.Содхүү сонгогчдын нэрийн жагсаалттай холбоотой асуудлаар тайлбар, мэдээлэл хийж, дээрх асуудлыг үгүйсгэлээ.  

Нийслэлийн хэмжээнд эцэг/ эхийн нэр, нэр, хүйс ижил 106.842 нэр  2-72 удаа давхардсан 359.393 сонгогчийн мэдээлэл сонгогчдын нэрийн жагсаалтад байдаг аж.  Тухайлбал,

Ганболдын Ганцэцэг нэртэй, эмэгтэй 72 сонгогч

Ганболдын Солонго нэртэй, эмэгтэй 66 сонгогч

Ганбаатарын Ганчимэг нэртэй, эмэгтэй 66 сонгогч

Ганбаатарын Гантулга нэртэй, эрэгтэй 66 сонгогч

Ганбаатарын Ганзориг нэртэй, эрэгтэй 61 сонгогч

Ганболдын Уянга нэртэй, эмэгтэй 61 сонгогч

Ганбаатарын Гантуяа нэртэй, эмэгтэй 59 сонгогч  давтагджээ.

Дээрх 359.393 сонгогчдын төрсөн огноо адилгүй, оршин суугаа хаяг нь өөр гэдгийг  ОӨУБЕГ-ын дарга Р.Содхүү онцлон тайлбарлав. Тэрбээр “Энэ хүмүүс нэр нь давтагдсан хэрнээ регистрийн дугаарууд нь өөр байдаг. Дахин давтагдахгүй өгөгдлөөр регистрийн дугаарыг нь олгодог. Ингэж ард түмнээ басаж, нэг хүний нэр дээр олон хүн өгөх юм шиг буруу ойлголт өгч байгаад харамсаж байна” гэлээ.

Гэрэл зургийг Н.Батмөнх

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж