Дахин санал өгвөл хуулийн хариуцлага хүлээлгэнэ

Хуучирсан мэдээ: 2017.06.26-нд нийтлэгдсэн

Дахин санал өгвөл хуулийн хариуцлага хүлээлгэнэ

Эрх баригчид намар өвлийн эсэргүүцлийн шинэ давалгаанд бэлтгэж байна хэмээн Deutsche Welle агентлагийн орос редакцийн Зүүн Европын тасгийн удирдагч Инго Маннтойфель үзэж байна.

Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан ёсны сайтад байрлуулсан Ерөнхийлөгчийн сонгуулийн нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ шалгахад нэг хүнийг хоёр өөр хаягт давхардуулж байршуулсан байсан талаарх мэдээлэл өчигдөр цацагдсан. Энэ талаар Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээлэл хийх гэж байна.

Хэрэв давхар санал өгвөл хуулийн хариуцлага хүлээлгэх бөгөөд Эрүүгийн хуулийн 130.1.1-т “Монгол Улсын Ерөнхийлөгчийн… сонгууль, ард нийтийн санал асуулгад оролцох үед санал хураалтын дүнд хууль бусаар нөлөөлөх, будилаантуулах зорилгоор саналын хуудас ашиглан нэгээс илүү удаа санал өгсөн, эсхүл нэгээс илүү удаа санал өгөхийг санаатайгаар зохион байгуулсан бол гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэсэн заалттай юм. Тиймээс та бусдын ятгалгаар саналаа давхардуулж өгөхгүй байхыг СЕХ-ноос анхааруулж байна.

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж