Дэлхийг АНУ-тай хамт удирдах боломж Хятадад бий юу? | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Дэлхийг АНУ-тай хамт удирдах боломж Хятадад бий юу?

Хуучирсан мэдээ: 2017.06.26-нд нийтлэгдсэн

Дэлхийг АНУ-тай хамт удирдах боломж Хятадад бий юу?

УИХ-ын сонгуулийн маргаантай тойргуудтай холбоотой гомдол, тайлбар, албан бичгүүд Сонгуулийн ерөнхий хороон дээр ирсээр байна.

Вашингтонд аюулгүй байдал, дипломатын асуудлаар АНУ-БНХАУ-ын яриа хэлэлцээ өндөрлөлөө. Дэлхийн тэргүүлэгч хоёр гүрэн АНУ, БНХАУ нь бие биеэ сонсож, тохиролцоонд хүрч эхлэх боломж энэ удаагийн яриа хэлэлцээний үеэр олдох уу гэдэг нь гол асуудал байв. ОХУ ч гэсэн хятадтай адил АНУ-тай яриа хэлэлцээний ширээний ард суухыг хүсч байна. Өөрөөр хэлбэл, Бээжин тэдний замыг засч байна гэж хэлж болох юм.

Солонгосыг тайван орхи

Энэ удаагийн яриа хэлэлцээ бол анхных бус. Учир нь өнгөрсөн дөрөвдүгээр сард АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй Флорида мужид уулзсан. Тухайн үед хоёр тал харилцаагаа сайжруулах үүднээс 100 хоногийн хөтөлбөр баталсан удаатай. Үүний тулд хэд хэдэн яриа хэлэлцээний шинэ форматыг бий болгосон энэ байлаа. АНУ-ыг тус улсын Төрийн Нарийн Бичгийн дарга Рекс Тиллерсон болон Батлан Хамгаалахын сайд Жеймс Мэттис нар, харин БНХАУ-ыг Төрийн зөвлөх Ян Зечи болон Цэргийн төв комиссийн гишүүн, генерал Фан Фэнхуэй тус тус төлөөлөн оролцов. 

Тэд Солонгосын хойгийг тойрсон хямрал, Өмнөд-Хятадын тэнгис зэрэг олон улсын асуудлыг хэлэлцсэн. Хэрвээ эдгээр асуудлыг шийдэхгүй бол дэлхийн ээлжит дайн дэгдэх эсвэл супер гүрнүүдийн дунд мөргөлдөөн үүсэх эрсдэлтэй ажээ.

Яриа хэлэлцээ эхлэхээс нэг хоногийн өмнөд Трампын засаг захиргаа Хойд Солонгостой холбоотой хятадын компаниуд, болон хятадын гангыг АНУ-руу экспортлох асуудал дээр хориг тавив. Учир нь өнгөрсөн дөрөвдүгээр сард Трамп Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг зогсоохыг Хятадын талаас гуйсан удаатай. Гэвч пуужин одоо хүртэл ниссээр байгаа аж.

“The New York Times” мэдээлж буйгаар Вашингтонд болсон яриа хэлэлцээний үеэр

Хятадын төлөөлөгчид  “Хэрвээ та нар үнэхээр Солонгосын хямралыг шийдэхийг хүсч байвал тэндээс яв. Тэгсэн цагт бүх зүйл шийдэгдэнэ. Та нарт ч амар байх болно” гэсэн байр суурийг илэрхийлжээ. БНСУ-ын шинэ ерөнхийлөгч Мун Жэ Ин болон Бээжин Пхеньяны пуужин, цөмийн өдөөн хатгалтыг царцаахад санал нэг байгаа. Харин үүнийхээ хариуд америк-өмнөд солонгосын цэргийн тоглоомыг ч царцаах хүсэлтэй байна. Тэгсэн цагт Пхеньянтай яриа хэлэлцээ эхлүүлэх боломжтой гэж хятадын тал үзэж байгаа аж.

Гэхдээ АНУ энэ тоглоомоос гарахгүй гэдгээ мэдэгдсэн юм. Тэд АНУ-ын хяналт дор Пхеньян өөрийн шинэчлэлээ хийх боломжтой. Энэ тохиолдолд ямар ч цөмийн туршилт болохгүй гэсэн байр суурьтай байгаа юм. Мөн АНУ тэдний аюулгүй байдлыг хангах болно гэж мэдэгдсэн ажээ.

Урхинд орохгүй

Вашингтон Ази дахь өөрийн “цагдаагаараа” Хятадыг сонгоод буй. Энэ бол АНУ-БНХАУ-ын шинэ харилцаа байх болно гэж дэлхийн хэвлэлүүд бичиж байна. Харин Бээжин  “солонгосын урхинд” орохыг хүсэхгүй байна. Өөрөөр хэлбэл, АНУ Пхеньянтой яри хэлэлцээний шатанд хүрч чадах эсэх нь тодорхойгүй байгаа тохиолдолд Хятад хоёр талын харилцааг дээд түвшинд тавьж болохгүй гэсэн барь суурьтай байгаа ажээ. Дэлхийн хоёр том гүрний харилцааг өргөн түвшинд харах нь чухал гэж үзэж байна.

Энэ удаагийн яриа хэлэлцээний үеэр АНУ-БНХАУ-ын бизнес эрхлэгчид уулзсан явдал байв. Америкийн талаас “ConocoPhillips”, “Western Digital”, “Qualcomm”, “FedEx” зэрэг компанийн төлөөлөл оролцсон. Энэ үеэр БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Кэцян  олон сая ам.долларын гэрээ хэлэлцээний тухай танилцуулга хийв. Жишээлбэл, өнгөрсөн жил Хятад улс 227 тэрбум ам.долларын бараа импортложээ. Хэрвээ Америкаас импортлож буй бараа бүтээгдэхүүний хэмжээ нэмэгдүүлдвэл бүх зүйл сайхан болно гэж харж байна.

Үүнээс гадна, өнгөрсөн дөрөвдүгээр сард хоёр гүрний тэргүүн нарын баталгаажуулсан 100 өдрийн схемыг хэрэгжүүлэхийн тул Хятад улс Трампад хоёр супер гүрний харилцааны шинэ схемыг бий болгохыг санал болгохыг энэ удаагийн яриа хэлэлцээний үеэр мэдэгдсэн юм.

"Болор дуран"-аар шалгав.

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2017-06-26 122.201.24.164

Delhiig Aguu Amerik hyanaltandaa bailgaj bh n mash zuv shu Sogtuu ivan hyatad bool 2 iig ih davruulbal delhiig samarna shu naaduul chin

Зочин 2017-06-26 103.229.120.56

Eр АНУ бүх улсын дотоод хэрэгт өөрийнхөө ашиг сонирхолын үүднээс хандах юм залилаад хуураад хүчиндээд ч хамаагүй хятадын байр суурь зөв ямар хоригоос айх юм биш дээ

Зочин 2017-06-26 59.153.115.121

[Хориотой Үг] хууртагдаж байна гэж чи юундаа уурлаад байгаа юм Сайн л биз Муусайн хужаанууд

Зочин 2017-06-26 103.229.123.49

teneg pz bi chi

Зочин 2017-06-26 49.0.212.175

Ер нь дэлхийн шинэ хэв журмыг АНУ [Хориотой Үг] хоёр л тогтооно шүү дээ

Зочин 2017-06-26 49.0.212.17

oros hyatad hoyor niileed neg BRIKS baiguulaad delhiig zahirah gej uzseen uzsen gevch zerleguuded booluudad delhii udirdah zaya baihgui yum da

Зочин 2017-06-26 202.9.42.235

ХЯТАДАЫГ ДАВРААЖ ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНД ЭРХ МЭДЭЛ ӨГЧ БОЛОХГҮЙ ТЭД ЭНЭ ДЭЛХИЙГ МИНЬ ХОРМЫН ДОТОР Л ЦӨЛМӨЧИХНӨ ХАРУУД ХЯТАДУУД ХАСГУУДАД НҮҮР ӨГВӨЛ НЭГ Л ӨДӨР ДАГВЫН ОРОН ДЭЭР ТОНГОЧИНО ШҮҮ ТЭДНИЙ УУГУУЛ ТӨРХ НЬ ИЙМ ЮМ

Зочин 2017-06-26 59.153.115.121

Үнэн

Хасаг 2017-06-26 145.255.164.253

Дэлxийн xувь заяа өчүүxэн монголд ямар xамаатай юм Хирээ мэдэxгүй улс үндэстэн үзэн ядаx санаатай Ээ xөрxий

Амар 2017-06-26 202.179.24.20

Хятадууд Өмнөд Солонгосоос пуужингаа авахыг АНУ-д тулгах нь зөв Энэ нь манай монголчуудад ч ашигтай Учир нь солонгост АНУ-ын пуужин байна гэдэг нь монгол япон солонгос хятадууд бөөрөндөө давхар хямралтай болно гэсэн үг Харин хойд солонгосын эсрэг өмнөд солонгос японы пуужин байх нь хэн хэндээ өлзийтэй

Amar 2017-06-26 202.179.24.20

[Хориотой Үг] Солонгосоос пуужингаа авахыг АНУ-д тулгах нь зөв Энэ нь манай монголчуудад ч ашигтай Учир нь солонгост АНУ-ын пуужин байна гэдэг нь монгол япон солонгос хятадууд бөөрөндөө давхар хямралтай болно гэсэн үг Харин хойд солонгосын эсрэг солонгос япон пуужин байх нь хэн хэндээ өлзийтэй

зочин 2017-06-26

Солонгосын хойгийн асуудлаар Хятадын байр суурь зөв бна