Монгол Улсын түүхэнд анх удаа улсын хэмжээнд онц байдал зарлав (2008.07.01) | News.MN

Монгол Улсын түүхэнд анх удаа улсын хэмжээнд онц байдал зарлав (2008.07.01)

Хуучирсан мэдээ: 2017.06.26-нд нийтлэгдсэн

ЭНЭ 7 ХОНОГ ТҮҮХЭНД

Монгол Улсын түүхэнд анх удаа улсын хэмжээнд онц байдал зарлав (2008.07.01)

2008.07.01 Таван хүн амиа алдсан жагсаал болж, онц байдал зарлав

1925.07.01 Дотоод яамны дэргэд “Эрүүлийг хамгаалах газар” байгуулагдав. Анхны больниц нь 15 ортойгоор Улаанбаатар хотод нээгджээ.

1926.07.02 Аливаа хэргийг байцаан шийтгэх тухай хууль гаргасан.

1932.07.02 Цэргийн явдлын яамыг сэргээн байгуулж, сайд бөгөөд Бүх цэргийн жанжин, ХЦЗ-ийн Тэргүүлэгчид Г.Дэмидийг сонгон баталжээ.

1947.06.29 Гоминданы 150-500 хүний бүрэлдэхүүнтэй бүлэглэлүүд Монголын хилд халдаж, хилчидтэй байлдав.

1955.07.01 Варшав хотноо Дэлхийн залуучууд, оюутны V их наадам болж, Монголын төлөөлөгчид оролцов.

1992.06.28 Монгол Улс шинэ Үндсэн хуулийн дагуу анх удаа УИХ-ын сонгуулийг зохион байгуулав.

1994.06.30 Монгол Улсын цэргийн номлолын үндэс батлагдав.

2008.07.01 УИХ-ын сонгуулийн дүнг зарласны дараа Сүхбаатарын талбай орчимд буюу Улаанбаатар хотын төвд эсэргүүцлийн жагсаал болов. Жагсаалын байдал, иргэдийн эсэргүүцэл хурцдан, МАХН-ын төв байрыг шатааж, ойр орчныг сүйтгэн, тоносон их түйвээн гарсан. Эцэстээ таван хүн амиа алдаж, олон зуун хүн шоронд хоригдсон ба Монгол Улсын түүхэнд анх удаа улсын хэмжээнд онц байдал зарласан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Eliiregch 2017-06-26 122.201.24.127

Amar guai duugai l bai Enhbold luivardahgui l bol X Battulga ilt davuu yalnaa haraarai Zaluus sanalaa uguurei Malchid uchiraa medej sanalaa ugch uzeerei Ue ueiin songuuli zaluus ni sanalaa ugduggui malchid junhene hov hutgaj hudaldagdagt luivarduuldag

Avatar

Зочин 2017-06-26 202.70.46.222

Gabbaatar yalna

Avatar

Зочин 2017-06-26 202.70.46.222

Yun soliotoi amitan be vhsnichin enhbold

Avatar

Amar 2017-06-26 202.179.24.20

Ц Нямдорж Монголын төр дараагийн самралтыг үнэндээ дийлэхгүй болсон гэж байгаа байдлыг үнэнээр нь хэлсэн Иймээс Монгол ялна Харин хорчин Женко Босоо худалч хоёр амаараа шороо үнхэнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж