Монгол Улсын түүхэнд анх удаа улсын хэмжээнд онц байдал зарлав (2008.07.01)

Хуучирсан мэдээ: 2017.06.26-нд нийтлэгдсэн

ЭНЭ 7 ХОНОГ ТҮҮХЭНД

Монгол Улсын түүхэнд анх удаа улсын хэмжээнд онц байдал зарлав (2008.07.01)

2008.07.01 Таван хүн амиа алдсан жагсаал болж, онц байдал зарлав

1925.07.01 Дотоод яамны дэргэд “Эрүүлийг хамгаалах газар” байгуулагдав. Анхны больниц нь 15 ортойгоор Улаанбаатар хотод нээгджээ.

1926.07.02 Аливаа хэргийг байцаан шийтгэх тухай хууль гаргасан.

1932.07.02 Цэргийн явдлын яамыг сэргээн байгуулж, сайд бөгөөд Бүх цэргийн жанжин, ХЦЗ-ийн Тэргүүлэгчид Г.Дэмидийг сонгон баталжээ.

1947.06.29 Гоминданы 150-500 хүний бүрэлдэхүүнтэй бүлэглэлүүд Монголын хилд халдаж, хилчидтэй байлдав.

1955.07.01 Варшав хотноо Дэлхийн залуучууд, оюутны V их наадам болж, Монголын төлөөлөгчид оролцов.

1992.06.28 Монгол Улс шинэ Үндсэн хуулийн дагуу анх удаа УИХ-ын сонгуулийг зохион байгуулав.

1994.06.30 Монгол Улсын цэргийн номлолын үндэс батлагдав.

2008.07.01 УИХ-ын сонгуулийн дүнг зарласны дараа Сүхбаатарын талбай орчимд буюу Улаанбаатар хотын төвд эсэргүүцлийн жагсаал болов. Жагсаалын байдал, иргэдийн эсэргүүцэл хурцдан, МАХН-ын төв байрыг шатааж, ойр орчныг сүйтгэн, тоносон их түйвээн гарсан. Эцэстээ таван хүн амиа алдаж, олон зуун хүн шоронд хоригдсон ба Монгол Улсын түүхэнд анх удаа улсын хэмжээнд онц байдал зарласан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж