Долоо хоногийн өрнийн зурхай

Хуучирсан мэдээ: 2017.06.26-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн өрнийн зурхай

Жанжин штабын даргаа зайлуулсан Ким Чен Ын бүх засгийн эрхийг гартаа төвлөрүүлснээр шинэчлэл хийхэд бэлэн болжээ

2017.06.26-2017.07.02

Хонь

Энэ долоо хоногт таны анхаарлыг сарниулах олон жижиг ажил гарч ирнэ. Үүнд цаг заваа үрэхгүйн тулд аль болох завгүй байхыг хичээгээрэй. Таныг ажлын үр дүн таниас шалтгаална. Аливаа асуудалд эерэгээр ханддаг зан тань үр дүнгээ өгөх аж.

Үхэр

Та гэнэт гарч ирэх санаачилгуудад нээлттэй хандах хэрэгтэй. Учир нь тэдгээр санаачилга ихэнх нь энэ долоо хоногт биеллээ олох болно. Үүнийг удаан бодох шаардлагагүй. Шууд хэрэгжүүлэх хэрэгтэй. Энэ долоо хоногт та эрч хүчээр дүүрэн байх болно.

Ихэр

Амьдралаас таашаал авч болохуйц зүйлээр хичээллээрэй. Дэмии зүйлд цаг бүү зарцуул. Энэ долоо хоногт ихрийн ордонд төрсөн хүмүүст давуу талаа харуулах боломж олдоно. Та амьдралаас юу хүсч байгаагаа ойлгох болно.

Мэлхий

Энэ долоо хоногт таныг тааламжтай, шинэ харилцаа хүлээж байна. Сонирхолтой хүмүүстэй танилцах болно. Эдгээр шинэ танилаас тань таны хамгийн ойр, дотно найз болох магадлалтай хүмүүс гарч ирэх болно.

Арслан

Өмнө нь таниас далдуур хийгдэж байсан бүх зүйлийг та энэ долоо хоногт мэдэх болно. Таны өмнө маш олон нууцлаг зүйл ил болно. Гэхдээ та өнгөрсөн зүйлд өөр өнцгөөр хандаж, шинэ үнэнийг нээх болно. Зүүдэндээ итгэх нь таагүй нөхцөл байдлаас эвтэйхэн бие авч гарах тань туслана.

Охин

Энэ долоо хоногт Охины ордонд төрсөн хүмүүст төсөөлөшгүй их аз тохионо. Амьдралын энэ эерэг үе шатыг шинэ зүйл эхлүүлээрэй. Эхэлсэн бүх ажил тань аз авчрах болно. Энэ үед охины ордонд төрсөн хүмүүс бүх авьяас чадвар, хэн гэдгээ харуулах хэрэгтэй

Жинлүүр

Энэ долоо хоног бүхэлдээ тааламжтай байна гэж одод хэлж чадахгүй байна. Иймээс та олон ажил амжуулах гэж хичээх хэрэггүй. Нэг ажилдаа төвлөрөх хэрэгтэй гэдгийг одод зөвлөж байна.

Хилэнц

Энэ долоо хоногт таныг бухимдуулсан маш их зүйл гарч ирэх болно. Энэ үед маш тайван байхыг хичээгээрэй. Учир нь таны бухимдуу байдал хамт олны уур амьсгалыг эвдэх  хандлагатай байна.

Нум

Энэ долоо хоногт  та өөрийн мэдлэг, ур чадвараа гаргах шаардлагатай болно. Та энэ үеийг ашиглан нэр хүндээ өсгө. Хүмүүс таниас зөвлөгөө авахыг хүсэх болно. Мөн энэ долоо хоногт та хэн нэгнийг тайвшруулах шаардлага гарч ирэх магадлалтай.

Матар

Өөртөө итгэ. Энэ долоо хоногийг та эрүүл мэнддээ зарцуул. Хоолны дэглэм барьж, эрүүл хооллолтын дамжаанд сууж, дасгал хийгээрэй.

Хумх

Хайр дурлалын асуудал дээр энэ долоо хоногт маш амжилттай байх болно. Ганц бие хүмүүс энэ долоо хоногт дотно харилцаа үүсгэхэд маш тааламжтай байх ажээ.

Загас

Энэ долоо хоногт таны амьдрлыг өөрчлөх зүйл тохиох болно. Өөрчлөлт нь маш хэцүү ч таны амьдралд маш их хэрэгтэй. Эерэг хандлагатай байж сур, үргэлж инээж байгаарай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж