Төрийн өндөрлөгүүд хаана саналаа өгөх вэ?

Хуучирсан мэдээ: 2017.06.25-нд нийтлэгдсэн

Төрийн өндөрлөгүүд хаана саналаа өгөх вэ?

Энэхүү хүлээлтийг нь судлаачид “хуулийн биш улс төрийн гацаа” хэмээн тодорхойлж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 1807 дугаар хэсэг дэх санал авах байр. 2017.06.26. Гэрэл зургийг Ц.Ариунболд

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн санал хураалт өнөөдөр 07.00 цагт эхэллээ. Уламжлал ёсоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж морин цагт Орос III сургуульд байрлах санал авах хэсгийн хороонд очиж саналаа өгөх бол Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 11.40 цагт ‘Шинэ Монгол’ дунд сургуулийн урд Номноо хотхонд байрлах сонгуулийн хэсгийн хороонд саналаа өгөх аж.

УИХ-ын дарга М.Энхболдын хувьд нийслэлийн Чингэлтэй дүүргийн 23-р дунд сургуульд байрлах хэсгийн хороонд 9.20 цагт саналаа саналаа өгнө. Харин нэр дэвшигчдийн хувьд Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулга 11.30 цагт 48 дугаар сургуулийн сонгуулийн хэсгийн байранд, МАХН-аас нэр дэвшигч  С.Ганбаатар БЗД-ийн 84-р сургууль дээр 12:30
 цагт тус тус саналаа өгөх юм. 

Г.Хорол

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж