Өнөөдөр согтууруулах ундаа худалдахгүй

Хуучирсан мэдээ: 2017.06.25-нд нийтлэгдсэн

Өнөөдөр согтууруулах ундаа худалдахгүй

Ерөнхийлөгч УИХ-ын чуулганыг гацаанаас гаргахын тулд төрд тангараг өргөсөн гишүүд ажилдаа орж, төрийн ажлыг намын ажлаас тэргүүнд тавихыг үүрэг болгожээ.

Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор өнөөдөр 00.00 цагаас 28-ны өдрийн 00.00 цаг дуустал хоёр хоног нийслэлийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр хориглосон.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай захирамж гаргасан нь энэ юм.

Мөн дээрх хугацаанд Д.Сүхбаатарын талбай дээр нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах зөвшөөрөл олгохгүй байх, соёл урлаг, спорт, үзвэр үйлчилгээ зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болгоод байна.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгох санал авах өдөр буюу өнөөдөр бүх нийтээр амрах юм.

Энэ өдөр даваа гариг хэдий ч бүх нийтийн амралтын өдөр болж, хуульчлагдсан учраас автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм байна.

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж