“Говь” үйлдвэрлэлээ эхлүүлжээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

“Говь” үйлдвэрлэлээ эхлүүлжээ

Хуучирсан мэдээ: 2017.06.25-нд нийтлэгдсэн

“Говь” үйлдвэрлэлээ эхлүүлжээ

УИХ-ын 2012 оны сонгуульд “Зугтаж биш зүтгэж ажиллая” гэсэн уриа дэвшүүлээд байсан МАН-ын гишүүд тангаргаа өргөж бүрэн эрхээ хэрэгжүүлмэгцээ төр, засаг байгуулах ажлаас зугтаагаад эхлэв.

2007 онд хувьчлагдсан “Говь” компанийн агуулах, үйлдвэрт одоогоос 12 хоногийн өмнө гал гарч, үйлдвэрийн дээврийн хэсэг тэр чигтээ галт  автаад байсан. Тэгвэл “Говь” компани галд өртсөн агуулах, үйлдвэрийнхээ дээврийг засварлаж дуусаад, өчигдрөөс /2017.06.25/ үйлдвэр нь хэвийн ажиллаж эхэлсэн байна.

Монголын урдаа барьдаг үндэсний томоохон боловсруулах “Говь” үйлдвэрийн ажиллагаа хэвийн үргэлжлэх болсонтой холбогдуулан өчигдөр /2017.06.25/ Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тус үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, гэнэтийн эрсдэлийг богино хугацаанд давж, үйлдвэрлэлээ хэвийн үргэлжлүүлэх болсонд талархалтай хандаж буйгаа онцолсон байна. Мөн тэрбээр “Галын мэдээ монголчуудын төдийгүй дэлхий нийтийн анхаарлын төвд байсан. Богино хугацаанд үйлдвэрээ засварлаж үйл ажиллагаагаа эхлүүлж чадаж байна гэдэг бол гадаад болон дотоодын захиалагч, хэрэглэгчдийнхээ захиалгыг цаг хугацаанд нь нийлүүлэх боломжтой болж байна. Мөн шуурхай ажиллаж үндэсний том үйлдвэрээ эрсдэлээс аварч чадсан Онцгой байдлын ерөнхий газар, гал сөнөөгч залууст талархал илэрхийлмээр байна. Монголчууд  гар сэтгэл нийлж, хамтарч ажиллавал эрсдэлийг богино хугацаанд давах боломж байна гэдгийг энэ үйл явц харуулж байна’ гэжээ.

“ГОВЬ” ХАНДИВААР ЦУГЛАСАН 16 САЯ ТӨГРӨГИЙГ ОБЕГ-Т ХАНДИВЛАНА

Харин тус компанийн гүйцэтгэх захирал Ц.Баатарсайхан “Компанийн дээврийг засч байх явцад гал гарч 23 мянган ам.метр талбай бүрэн шатсан. Онцгойгийнхон маань цал алдалгүй унтрааж чадсаны хүчинд үйлдвэрийн үйл ажиллагаа өнөөдрөөс бүрэн жигдэрлээ. Галын голомтод бүхий л нөөц бололцоо, хүчээ дайчлан ажилласан Онцгой байдлын ерөнхий газар, Ус суваг удирдах газар, Хот тохижилтын газар, Улаанбаатар төмөр зам, Хан-Уул дүүргийн цагдаагийн бие бүрэлдэхүүн болон тусламжийн гараа сунган туслалцаа үзүүлсэн албан байгууллагуудад дахин талархал илэрхийлье. Мөн “Говь” компанид туслах хандивын дансанд цугласан 16 сая төгрөгийг ОБЕГ-т хандивлана’ хэмээсэн байна.

“ГОВЬ”-Д ГАРСАН ГАЛЫН ДҮГНЭЛТ ЭЦЭСЛЭН ГАРААГҮЙ БАЙНА

Нийслэлийн Онцгой байдлын газрын 250 гал сөнөөгч, аврагч 17 цагийн турш тасралтгүй ажиллан,  зургадугаар сарын 15-ны орой Пүрэв гаригийн 16.00 цагийн орчимд галыг бүрэн унтраасан байдаг. Харин маргааш нь /2017.06.16/ Хан-Уул дүүргийн Цагдаагийн  I хэлтсийн дарга С.Хүрэлбаатараар ахлуулсан 40 хүний баг хэргийн газарт тасралтгүй 10 цаг үзлэг хийж, гал юунаас үүдэлтэй вэ гэдэг дүгнэлтийг урьдчилсан байдлаар гаргасан юм. Тэд барилгын дээврийн баруун хойд талаас гарч эхэлсэн гал нь агааржуулалтын хоолойд хуримтлагдсан газны хийнээс үүдэлтэй гэжээ.

Тодруулбал, тус барилгын дээвэрт засварын ажил хийж байсан ажилчид, борооны дусаал гоождог хэсгийг хар цаасаар давхарлаж, хар лакыг хайлуулахдаа газ ашиглан ил гал гаргасан байжээ. Тэндээс гарсан газны хий нь агааржуулалтын хоолойд хуримтлагдаж, цагийн дараа утаа болон уугьж, гал гарсан байна. Гэхдээ Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас томилогдсон ажлын хэсэг эцсийн байдлаар галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа тухай эх сурвалж мэдээллээ. Ажлын хэсэгт цагдаагаас гадна Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хэргийн газрын шинжээч, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газрын байцаагч нар болоод “Тэнгэр” даатгал, “Монгол” даатгал компанийн төлөөлөл багтсан гэв.

Хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж, гал гарсан объектын дээвэр дээр засвар хийж байсан найман хүнээс байцаалт авч эхэлжээ. Тэд цагдаад хар лак хайлуулахаар хийн газаар ил гал гаргаснаа хүлээн зөвшөөрчээ. Мөн тэдний засвар ажил хийж, гал гаргаж байсан болоод засварын ажилчид явсны нэг цагийн дараа “Говь” үйлдвэрийн барилгын дээврийн баруун хойд хэсэг буюу засвар хийж байсан хэсгээс утаа уугьж эхэлснийг хажуугийн барилгын гэрчүүд мэдүүлсэн байна.

“ГОВЬ” ГАЛД ӨРТСӨН БАРИЛГАА ХОЁР КОМПАНИД ДААТГУУЛЖЭЭ

Одоогоор мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж, галын эцсийн дүгнэлт гараагүй учир засварын найман ажилтныг шууд буруутгах боломжгүйг эх сурвалж тайлбарлалаа. “Говь” компани нь галд өртсөн агуулах, үйлдвэрийн барилгаа “Тэнгэр” даатгал, “Монгол” даатгал гэсэн хоёр компанид даатгуулсан байжээ. Тиймээс хохирлын хэмжээ эцэслэн тогтоогдвол дээрх даатгалын компаниуд гэрээнд зааснаар хохирлоо барагдуулах үүрэгтэй аж.

“ГОВЬ” КОМПАНИ УЛСАД ЖИЛД 10 ГАРУЙ ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛДӨГ

“Говь” компани нь 2007 онд анх хувьчлагдаж, тухайн үед нийт хөрөнгийн хэмжээ 27 тэрбум төгрөгөөр тооцогдож байсан байдаг. Харин 10 жилийн дараа компанийн нийт хөрөнгө 122.8 тэрбум төгрөгт хүрч, жилд 70 тэрбум төгрөгийн борлуулалт хийдэг гэсэн мэдээлэл бий. Тус компани Монголын урдаа барьдаг үндэсний томоохон боловсруулах үйлдвэр бөгөөд нийтдээ 1600 орчим хүнийг ажлын байраар хангадаг тухай өөрийн компанийн 2016 оны хагас жилийн тайландаа дурджээ.’Говь’ компани экспортоо 14 хоногийн хугацаатайгаар түр зогсоожээ. 

"Болор дуран"-аар шалгав.

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

suvdaa 2017-06-25 103.229.120.137

Ajil ni ehelsend talarhaj baina Mongoliin olon myangan hunii amidraliig shuud bolon dam utgaaraa teej yavdag ta nartaa ajliin amjilt husye

зочин 2017-06-25 203.91.118.218

Сайн байн уу та бүхэнд энэхүү кометт хүрэх эсэхийг мэдэхгүй сая гарсан гал дээвэр дээр гарсан байна хэрэв үйлдвэрийн дотор талд гарсан бол маш их хэмжээний хохиролыг дагуулах байлаа цаашид аюулгүй байдлаа хангаж унтраах систем дохиололын систем суурилуулах шаардлагатай

hjjjjjjjjjjjj 2017-06-25 59.153.87.11

Үйлвэрээ нээж ажиллуулж байгаад амжилт хүсье бараа ны хувьд гайгүй чанарт ай харин үнэ дэндүү өндөр байгаад дүгнэлт хийх хэрэгтэй боловуу бидний авдаг цалин тэтгэжмж хэд билээ түүнтэй ойролцоо гоор тооцож үнэ уян хатан байвал зүгээр гэж ирнгэний хувьд бодож байна нэг иргэний санал танай ажилд тус болно