В,С вирусийн шинжилгээг 22 лабораториор хийнэ

Хуучирсан мэдээ: 2017.06.25-нд нийтлэгдсэн

В,С вирусийн шинжилгээг 22 лабораториор хийнэ

Тайванийн Засгийн газраас Афганистаны цэргийн ажиллагаанд ашиглаж байсан АНУ-ын танкуудыг худалдан авах болсноо өнөөдөр мэдэгджээ.

Улс орон даяар 40-65 насныханд хийх В, С вирусийн илрүүлэг шинжилгээ үргэлжилж байна. Зарим аймагт шинжилгээнд хамрагдалт 50 хувьд дөхөөд буй бөгөөд В, С вирус илэрсэн тохиолдолд “Элэгний вирусийн идэвхжил” тодорхойлуулах юм.

Идэвхжил тодорхойлох лабораториудын сонгон шалгаруулалт явагдан 31 лабораториос 22 лаборатори тэнцэж, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулжээ.

Вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээг гэрээ байгуулсан 22 лабораториор дамжуулан өгөх бөгөөд эрүүл мэндийн даатгалтай иргэд үнэ төлбөргүй хамрагдана.

Хепатитын вирус эерэг гарсан сорьцыг уг лабораториудад хүлээлгэн өгч вирусийн идэвхжилийг тодорхойлуулан улмаар вирусийн эсрэг эмчилгээнд хамруулах ажлыг зохион байгуулах юм.

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас зарласан сонгон шалгаруулалтад оролцож ЭМД-ын сангаас санхүүжих лабораториуд:

  1. Улсын нэгдүгээр төв эмнэлэг
  2. Улсын хоёрдугаар төв эмнэлэг
  3. Халдварт өвчин судлалын үндэсний төв
  4. Хавдар судлалын үндэсний төв
  5. Багануур эрүүл мэндийн төв
  6. Интермед эмнэлэг
  7. УБ Сонгдо эмнэлэг
  8. Грандмед эмнэлэг
  9. Аллергимед эмнэлэг
  10. Монгол Хьюндай эмнэлэг
  11. Итгэл эмнэлэг
  12. Онкоген лаборатори
  13. “Гялс” Анагаах ухааны төв
  14. Мобио лаборатори
  15. Оношмед лаборатори
  16. “Бона Вита” лаборатори
  17. “Протолаб” лаборатори
  18. Элэгний төв лаборатори
  19. “Гэгээн Ар Үр” лаборатори
  20. Медипас эмнэлэг /Эрдэнэт хот/
  21. “Евростандарт лаборатори
  22. Хаппи веритас

Д.ЖАГАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж