Эдийн засагт гарч буй эерэг хандлагууд

Хуучирсан мэдээ: 2017.06.25-нд нийтлэгдсэн

Эдийн засагт гарч буй эерэг хандлагууд

Тайванийн Засгийн газраас Афганистаны цэргийн ажиллагаанд ашиглаж байсан АНУ-ын танкуудыг худалдан авах болсноо өнөөдөр мэдэгджээ.

Сүүлийн дөрвөн жилд тасралтгүй буурсаар 2016 оны гуравдугаар улиралд -1.6 хувьд хүрч байсан эдийн засгийн өсөлт 2017 оны эхний улиралд 4.2 хувийн өсөлттэй гарлаа.

Сангийн яамнаас гаргасан энэхүү мэдээгээр бол Засгийн газраас нэн тэргүүнд энэхүү уналтыг зогсоох, макро эдийн засгийг богино хугацаанд тогтворжуулах, цаашид эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч, томоохон төсөл хөтөлбөрүүдийг эрчимжүүлэх, бизнесийн үйл ажиллагааг дэмжих, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх оновчтой бодлого хэрэгжүүлснээр үр дүн гарлаа гэж үзэж байна.

УИХ-аас 2016 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдөр “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийг баталсан. Засгийн газар энэ хүрээнд төсвийн нэгдмэл байдлыг хангаж, сахилга батыг сайжруулах, валютын орох урсгалыг нэмэгдүүлж, төлбөрийн тэнцлийн дарамтыг бууруулах, төсөв-мөнгөний бодлогын уялдааг хангах чиглэлийн зорилт, үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлснээр дараах үр дүн гарсан гэж үзэж байгаа юм.

Зураг 1. Монгол Улсын эдийн засгийн өсөлт, хувиар

Ажлын байрыг нэмэгдүүлжээ

2016 оны 1 дүгээр улиралд ажилгүйдлийн түвшин 11.6 хувьд хүрсэн, ажилгүй иргэдийн тоо 144.0 мянга болсон байв. Засгийн газраас ажлын байр олноор бий болгох, ажлын байраар дамжуулан иргэдийн амьжиргааг сайжруулах, эдийн засгаа сэргээх бодлогын хүрээнд иргэдийг ажлын байранд зуучлах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан ажлын байр нэмэгдүүлэх, бизнесийн төсөл, хөтөлбөрүүд эхлүүлэх зэрэг арга хэмжээ хэрэгжүүлжээ.  Үр дүнд нь 2017 оны 1 дүгээр улирлын байдлаар ажилгүй иргэдийн тоо 115 мянга, ажилгүйдлийн түвшин 9.1 хувь болж тус тус буураад байна.

Зураг 2.  Ажилгүйдлийн түвшин болон ажилгүй иргэдийн тоо

Хөгжлийн банкны өрийг барагдуулав

Монгол Улсын нийт гадаад валютын албан нөөц 2016 оны аравдугаар сард 1038 сая ам доллар болж, 2009 оны есдүгээр сараас хойш хамгийн доод хэмжээнд хүрээд байв. Ийнхүү гадаад валютын хомсдолтой байсан үед Монгол Улсын Хөгжлийн банкнаас Засгийн газрын баталгаатайгаар 2012 онд гаргасан 580 сая ам.долларын бондыг хуваарийн дагуу амжилттай эргэн төлсөн нь гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээв.

Уг бондын 82 хувийг Засгийн газраас 7 жилийн хугацаатай 8.75 хувийн хүүтэй гаргасан “Хуралдай” бондоор сольж, үлдсэн 18 хувийг эзэмшигчдэд нь 7.25 хувийн өгөөжтэйгээр гаргаж төлөв.

Зураг 3. Монгол Улсын нийт гадаад валютын албан нөөц, сая ам.доллараар

Валютын ханшийн уналтыг зогсоов

2016 оны арваннэгдүгээр сард төгрөгийн ам.доллартай харьцах зах зээлийн ханш 2600 орчим төгрөгт хүрсэн байсан. Засгийн газраас валютын орох урсгалыг сайжруулж, валютын нөөцийг нэмэгдүүлэх, төсвийн сахилга батыг сайжруулж, макро эдийн засгийг тогтворжуулах, төлбөрийн тэнцлийг дарамтыг бууруулж, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх бодлого амжилттай хэрэгжүүлсний үр дүнд 2017 оны зургадугаар сарын 19-ний байдлаар төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2360 орчим төгрөг болж буураад байна.

Зураг 4. Ам.долларын ханш

Гадаад, дотоод бондын хүүг буурууллаа

2016 оны гуравдугаар сард олон улсын санхүүгийн зах зээл дээр “Мазаалай” бондыг 10.875 хувийн хүүтэй борлуулж байсан бол 2017 оны гуравдугаар сард “Хуралдай” бондыг 8.75 хувийн хүүтэйгээр борлуулав. Мөн 2016 онд дотоодын зах зээл дээрх ЗГҮЦ-ыг 17 хувийн хүүтэйгээр борлуулж байсан бол 2017 оны зургадугаар сарын байдлаар 12.5 хувийн хүүтэйгээр гаргаж байна. Ийнхүү гадаад, дотоод зах зээл дээрх хүүг бууруулснаар улсын төсөвт ирэх хүүгийн зардлын ачааллыг багасгаж чадлаа.

 

2016.03

2017.03

МУ-ын ЗГ-ын лон улсын зах зээлд арилжаалсан бондын хүү

10.875

8.75

МУ-ын ЗГ-ын дотоодын зах зээлд арилжаалсан үнэт цаасны хүү

17.0

12.5

Бизнесийнхэнд учрах зардлыг бууруулав

Хөрөнгө оруулалт, бизнесийн үйл ажиллагааны үндсэн зардлуудын нэг нь банкны зээлийн хүү байдаг. Өнгөрсөн хугацаанд макро эдийн засгийн үндсэн тэнцвэрүүд алдагдаж, чанаргүй зээлийн хэмжээ өссөн, валютын нөөц дундарсны улмаас мөнгөний бодлогын хүүг өсгөхөөс өөр сонголтгүй байсан. Иймд гадаад худалдааны нөхцөлийг сайжруулж, богино хугацаат гадаад өрийн эргэн төлөлтийн дарамтыг яаралтай бууруулах замаар макро тэнцвэрийг сайжруулсны үндсэн дээр бодлогын хүүг бууруулах бодлого хэрэгжүүлсэн байна. Үүний үр дүнд Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлийн 2017 оны зургадугаар сарын 15-ны өдрийн хурлаар бодлогын хүүг 2 нэгж хувиар бууруулах боломж бүрдэж, бодлогын хүүг 12 хувь болгов.

Энэ нь эдийн засгийн үйл ажиллагааг дэмжин бизнес эрхлэгчдэд ногдох хүүгийн зардлыг бууруулах чухал шийдвэр боллоо. Үүний үр дүнд арилжааны банкны зээлийн хүү ойролцоогоор 16 хувь болж буурах боломж бүрдэж байна.

Зураг 5. Мөнгөний бодлогын хүү болон банкуудын зээлийн хүү, хувиар

Төсвийн сахилга бат чангарав

Өнгөрсөн 4 жилийн хугацаанд улсын төсөв, Хөгжлийн банк, Монголбанк, Концесс, орон нутгийн төсөв гэсэн олон төсөвтэй, эмх замбараагүй зарцуулалттай явж ирснээс төсвийн сахилга бат ихээр алдагдсан байлаа. Тухайлбал, Салбарын сайд, Засаг дарга нар гэх мэт шийдвэр гаргах эрхтэй албан тушаалтнууд олон олон  концессийн гэрээнүүд дур зоргоороо байгуулснаас төсөвт ихээхэн дарамт учруулах болсон. Мөн Монголбанкнаас үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд их хэмжээний бэлэн мөнгийг зах зээл нийлүүлсэн нь макро эдийн засгийн тэнцвэрт байдлыг алдагдуулсан байсан тул эдгээр олон төсвүүдийг нэгтгэх, цэгцлэх, төсвийн нэгдмэл байдлыг хангах бодлого хэрэгжүүлж, сахилга батыг сайжрууллаа. Үүний үр дүнд 2016 оны 5 дугаар сард 877 тэрбум төгрөгтэй тэнцэж байсан төсвийн алдагдал 2 дахин буурч, 2017 оны 5 дугаар сард 412 тэрбум төгрөг боллоо. Цаашид нэгдсэн төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хувийг 2018 онд 9.5, 2019 онд 6.9, 2020 онд 5.1, 2021 онд 3.6 хувь болгон бууруулах, улмаар төсвийн тэнцлийг ашигтай гаргах боломж бүрдүүлнэ.

Зураг 6. Нэгдсэн төсвийн алдагдал, алдагдлын ДНБ-д эзлэх хувь

Зураг 7. Нэгдсэн төсвийн тэнцэл, жил бүрийн 5 дугаар сарын гүйцэтгэлээр, тэрбум төгрөгөөр

Төсөвт ирэх хүүгийн дарамтыг бууруулав

Өнгөрсөн 4 жилд төсвийн зардалд эзлэх хүүгийн зардал огцом өсч, 1 их наяд төгрөг давсан. Тодруулбал, гадаадаас болон дотоодоос авсан зээлийн хүүгийн зардалд төсвийн нийт орлогынхоо тавны нэгийг зарцуулдаг болсон байсан. Улмаар Засгийн газрын зээлийн хүү, дотоодоос зээлсэн зээллэг буюу өрийн бичиг Засгийн газрын үнэт цаас, вексел, концесс зэргийн хүүгийн зардалд зориулж ирэх онд 1.4 их наяд төгрөг зарцуулахаар байсныг оновчтой менежмент хийж, 1.2 их наяд төгрөг болгож 11.2 хувиар буурууллаа.

Зураг 8. Нэгдсэн төсвийн хүүгийн зардал, хүүгийн зардлын нийт тэнцвэржүүлсэн орлого болон тусламжид эзлэх хувь

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж