Наршихаас сэргийлээрэй | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Наршихаас сэргийлээрэй

Хуучирсан мэдээ: 2017.06.25-нд нийтлэгдсэн

Наршихаас сэргийлээрэй

МАН-ын бүлгээс өнөөдрийн хуралдааныхаа талаар мэдээлэл хийлээ. Тус намынхан анхдугаар чуулганыг гацаах сонирхолгүй байгаагаа илэрхийлсэн бөгөөд ирэх лхагва гариг хүртэл бүлгийн хуралдааныг хойшлуулсан байна.

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс гаргасан дараах зөвлөгөөг хүргэж байна.


Наршихаас сэргийлэхийн тулд та

  • Даралт ихтэй, нас өндөр, хүүхэд багачууд, бие тааруухан, ядаргаа ихэссэн, зүрх судасны өвчин, чихрийн шижинтэй хүмүүс гэрээс гарахыг аль болох зайлсхийх

  • Нарны малгай өмсөх, нарны хамгаалалттай шүхэр хэрэглэх

  • Ус сайн уух

  • Хурц нартай үед наранд удаан хугацаагаар явахгүй байх

Дараах шинж тэмдэг илэрч байвал наршсан гэсэн үг

  • Бие суларч тамир тэнхээ алдах

  • Толгой эргэж, өвдөх

  • Биеийн халуун нэмэгдэх

  • Цээж багтран амьсгаа цухалдах

  • Царайны өнгө цонхийж цайх

  • Бөөлжис хүрч, дотор муухайрах

  • Хөлс гарах нь багасах /ихсэх/

  • Нүүр чинэрэн улайж, цээж багтран амьсгаа цухалдах

Хэрэв наршсан бол

  • Сэрүүхэн нам тайван газарт шилжүүлэн амруулах /Сүүдэрт, сэрүүн өрөөнд гэх мэт/

  • Бүлээн шингэн уулгах /чихэртэй ус, цэвэр ус/

  • Хүйтэн жин тавих

  • Арьсны нимгэн хэсэгт хүйтэн жин тавих /мөстэй уут тавих юм уу спиртээр биеийг нь арчих/

  • Массаж, иллэг хийж, цусны эргэлт нь зогсохоос сэргийлэх хэрэгтэй.

Эх сурвалж: emch.mn

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!