Гол мөрөн гаталж санал өгөх 1920 сонгогч байна | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Гол мөрөн гаталж санал өгөх 1920 сонгогч байна

Хуучирсан мэдээ: 2017.06.25-нд нийтлэгдсэн

Гол мөрөн гаталж санал өгөх 1920 сонгогч байна

Дээрх гурван төсөлд нийт 322,741 ам.доллар буюу ойролцоогоор 431,000,000 төгрөг хүртэлх санхүүгийн тусламж үзүүлэхээр болжээ.

Улсын хэмжээнд 13 сумын 14 гол мөрөн үерийн байдалтай байгаа аж. Үерийн аюултай түвшинд хүрсэн гол мөрнийг гаталж санал өгөх шаардлагатай 1920 сонгогч байгаа тул Сонгуулийн ерөнхий хорооны удирдлага өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газрын даргатай уулзаж, техник, аврагчдын багийг бэлэн байлгахыг хүсчээ.

Өмнөх сонгуулийн үеэр гол ус гаталж саналаа өгөхөөр явж байгаад усанд осолдон амь насаа алдаж байсан харамсалтай тохиолдлууд гарч байсан юм. Иймээс Сонгуулийн ерөнхий хороо, Онцгой байдлын ерөнхий газар хамтарч, аюулгүй байдлыг хангах бэлтгэлээ хангаж эхэлсэн байна.

Г.ХОРОЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!