Улсын хэмжээнд 13 сумын 14 гол мөрөн үерийн байдалтай байгаа аж. Үерийн аюултай түвшинд хүрсэн гол мөрнийг гаталж санал өгөх шаардлагатай 1920 сонгогч байгаа тул Сонгуулийн ерөнхий хорооны удирдлага өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газрын даргатай уулзаж, техник, аврагчдын багийг бэлэн байлгахыг хүсчээ.
Өмнөх сонгуулийн үеэр гол ус гаталж саналаа өгөхөөр явж байгаад усанд осолдон амь насаа алдаж байсан харамсалтай тохиолдлууд гарч байсан юм. Иймээс Сонгуулийн ерөнхий хороо, Онцгой байдлын ерөнхий газар хамтарч, аюулгүй байдлыг хангах бэлтгэлээ хангаж эхэлсэн байна.
Г.ХОРОЛ