Иргэний үнэмлэхийн лавлагаагаар саналаа өгч болно

Хуучирсан мэдээ: 2017.06.25-нд нийтлэгдсэн

Иргэний үнэмлэхийн лавлагаагаар саналаа өгч болно

УИХ-ын анхдугаар чуулганыг өнөөдөр 11.00, 15.00, 18.30, 19.00 цагаас дөрвөн удаа зарласан ч МАН-ын бүлгийн гишүүд чуулганы танхимд орж ирээгүй л байна.

Иргэн та Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгуульд саналаа өгөхөд бэлэн үү?. Хамгийн эхэнд иргэн та сонгогчдын нэрсийн жагсаалт дахь өөрийн мэдээллээ баталгаажуулж, сонгууль өгөх байраа мэдсэн байх шаардлагатай. Гэвч  сонгууль эхлэхэд нэгхэн хоног дутуу байхад зарим иргэн саналаа хаана очиж өгөх болон мэдээллээ баталгаажуулаагүй байна. Тухайн иргэд www.burtgel.mn  сайт руу орж сонгогчдын нэрийн жагсаалт дахь өөрийн мэдээллээ баталгаажуулах ёстой.

Тодруулбал, иргэн та сонгогчийн нэрийн жагсаалтад бүртгэлтэй эсэх болон өөрийн мэдээллээ хоёр янзаар шалгаж болно.

Нэгдүгээрт,  www.burtgel.mn сайт  руу орж өөрийн мэдээлэлтэйгээ танилцах. Сонгогч таны  Эцэг эх болон өөрийн нэр, нас, хүйс, оршин суугаа хаяг зөв эсэхийг баталгаажуулж,  мэдээлэл зөв бол баталгаажуулалт хийх ёстой. 

Хоёрдугаарт,  Сонгуулийн тойрог, сонгуулийн хэсэг, санал өгөх байрны талаарх мэдээлээ www.burtgel.mn  сайтаас  авах боломжтой юм.  Хэрвээ интернетээс мэдээлэл авах боломжгүй бол харьяа хэсэг дээрээ очиж цаасан хэлбэрээр танилцах боломжтой. Ингэхдээ гэр бүлийнхээ гишүүдийнхээ мэдээллийг ч давхар авч болно.

Сонгуулийн өдөр бид хурууны хээгээ уншуулж байж саналаа өгнө. Зарим үед  хурууны хээ уншихгүй байх эрсдэлтэй.  Энэ тохиолдолд сонгогч таны иргэний үнэмлэхийг үзнэ. Хэрвээ иргэний үнэмлэхээ гээсэн эсвэл хөдөө орон нутаг руу явуулсан бол саналаа өгөхдөө ТҮЦ машинаас авсан иргэний үнэмлэхийн лавлагаагаар сонгуульд оролцож болно гэдгийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээллээ.

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж