“Говь”-ийн засвар дуусчээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

“Говь”-ийн засвар дуусчээ

Хуучирсан мэдээ: 2017.06.25-нд нийтлэгдсэн

“Говь”-ийн засвар дуусчээ

Ингээд чуулганыг 18.30 цагт хуралдуулахаар дахин зарласан ч одоо хэр нь эхлээгүй байна.

Энэ оны зургадугаар сарын 14-ний 20 цаг 45 минутын орчимд “Говь” компанийн үйлдвэрийн байрны дээврийн хэсэгт гал гарч, олон хүний сэтгэлийг зовоосон. Тус компани засвараа бүрэн хийж, өнөөдрөөс “Говь” үйлдвэр хэвийн ажиллаж эхэллээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тус үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, гэнэтийн эрсдэлийг богино хугацаанд давж, үйл ажиллагаагаа эхлүүлж чадсанд баяр хүргэж, амжилт хүслээ.

Галын мэдээ монголчуудын төдийгүй дэлхий нийтийн анхаарлын төвд байсан. Богино хугацаанд үйлдвэрээ засварлаж үйл ажиллагаагаа эхлүүлж чадаж байна гэдэг бол гадаад болон дотоодын захиалагч, хэрэглэгчдийнхээ захиалгыг цаг хугацаанд нь нийлүүлэх боломжтой болж байна гэсэн үг гэж Ерөнхий сайд тэмдэглэлээ.

Мөн шуурхай ажиллаж үндэсний том үйлдвэрээ эрсдэлээс аварч чадсан Онцгой байдлын ерөнхий газар, гал сөнөөгч залууст Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат талархал илэрхийлж, монголчууд гар сэтгэл нийлж, хамтарч ажиллавал эрсдэлийг богино хугацаанд давах боломж байна гэдгийг энэ үйл явц харуулж байна гэлээ.

“Компанийн дээврийг засч байх явцад гал гарч 23 мянган ам.метр талбай бүрэн шатсан. Онцгойгийнхон маань цал алдалгүй унтрааж чадсаны хүчинд үйлдвэрийн үйл ажиллагаа өнөөдрөөс бүрэн жигдэрлээ. Галын голомтод бүхий л нөөц бололцоо, хүчээ дайчлан ажилласан Онцгой байдлын ерөнхий газар, Ус суваг удирдах газар, Хот тохижилтын газар, Улаанбаатар төмөр зам, Хан-Уул дүүргийн цагдаагийн бие бүрэлдэхүүн болон тусламжийн гараа сунган туслалцаа үзүүлсэн албан байгууллагуудад тус компанийн гүйцэтгэх захирал Ц.Баатарсайхан талархал илэрхийллээ. Мөн “Говь” компанид туслах хандивын дансанд цугласан 16 сая төгрөгийг ОБЕГ-т хандивлана гэж тэрээр хэллээ.

“Говь шатлаа” гэсэн мэдээллийг нийт монголчууд сэтгэл зовж хүлээж авсан. Манай хамт олон нийт ард түмэндээ талархаж байгаа. Үйлдвэрээ хурдан хугацаанд засварлаж ашиглалтад оруулснаа монголчууддаа барьж буй бэлэг гэж бодож байгаа. Бид улам хичээж ажиллана” гэж компанийн хамт олон энэ үеэр хэлж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

"Болор дуран"-аар шалгав.

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2017-06-25 202.131.231.84

Говь ХК-ийн суурь барилгын ажлыг сайн гүйцэтгэсэн Япон-Монголын барилгачиддаа баярлалаа Япон чанараа гэж

Солиорол, хувийн эрх ашиг, алаг үзэх байдал 2017-06-25 202.131.239.138

Е сайдад гэж хэлэхэд манай компани дампуурсан ү а-гаа явуулахад хүндрэлтэй байгаа тул ирж туслаач Хувийн компаниудаар эргэж тойрч явж байгаа бол алаг үзэлгүй тойрвол дээр юм биш үү

Зочин 2017-06-25 202.9.40.24

Олигархи Баатарсайхан самурай нартайгаа нийлээд галд хамаг юмаа өргөчихөө шахаж Буян сайн хий өглөг өг наад самурай нар шигээ хамаг юмаа тооцоод харамлаад байвал хамаг юмаа алдана шүү дээ хатуу сана

Арай ч дээ 2017-06-25 75.82.92.137

Монголын тэргүүн баячуудын нэг Баатарсайхан чи хувиасаа 160 саяыг ч өгчихгүйдээ Голоо црхиод хандивт ирсэн мөнгийг хандивлана гэж битгий сол иор Яасан ичдэггүй харамч вэ Буян сайн хийгээгүй болохоор гал гарч байгаа ш дээ энэ мэтээр голоо цохиод байвал бүх бизнес чинь шатна шүү

Mongol irgen 2017-06-25 27.123.214.123

Sain bna Bayar hurgie Ylanguiya handiv demjleg uzuulsen bauguullaga urgeded

Зочин 2017-06-25 66.181.186.227

Их панаалтай Галын маш их мэдрэгчүүд нь яг гал гарахаар ажиллахаа болчихно Санаатайгаар шатаагаад байна даа Бэээжин хавныы шэээскээнүүд монголоор минь тоглож байна даа

АРД 2017-06-25 66.181.179.25

Сайхан мэдээ байна аа Бид эе эвтэй байвал бүгдийг ялан дийлж чадна

Зочин 2017-06-25 103.229.120.56

Ямарч байсан ажлаа хэвийн явуулж байгаад баяр хүргэe сайн шалгаж сайн засаарай төмөр тулгуурууд уярсан байж болно

mgl 2017-06-25 103.10.20.58

ashgui dee mongoliin maani yum buhen buten baig ard tumen maani az jargaltai baig

Зочин 2017-06-25 66.181.180.197

Аргагүй л үндэсний БАХАРХАЛ болсон том үйлдвэрүүдийн маань нэг шүү Улс орныхоо нэрийг дэлхийн хэмжээнд сурталчилж байдаг төсвийг бүрдүүлэхэд зонхилох байр суурийг эзэлж байдаг ард түмнээ тансаг сайхан бүтээгдэхүүнээрээ гоёж байдаг энэ том үйлдвэр маань гарсан саад бэрхшээл аюулыг богино хугацаанд шийдвэрлэж чадсанд ерөнхий сайдын нэгэн адилаар талархаж байна Танай хамт олонд ажлын улам өндөр амжилт сайн сайхныг хүсье

Зочин 2017-06-25 66.181.180.197

Аргагүй л үндэсний БАХАРХАЛ болсон том үйлдвэрүүдийн маань нэг шүү Улс орныхоо нэрийг дэрлхийн хэмжээнд сурталчилж байдаг төсвийг бүрдүүлэхэд зонхилох байр суурийг эзэлж байдаг ард түмнээ тансаг сайхан бүтээгдэхүүнээрээ гоёж байдаг энэ том үйлдвэр маань гарсан саад бэрхшээл аюулыг богино хугацаанд шийдвэрлэж чадсанд ерөнхий сайдын нэгэн адилаар талархаж байна Танай хамт олонд ажлын улам өндөр амжилт сайн сайхныг хүсье

Зочин 2017-06-25 49.0.212.224

undesnii gants zuv yum hiij baigaa uildver

Zochin 2017-06-25 122.201.22.237

Bayar hurgiye \nMundag bnaa

зочин 2017-06-25 122.201.31.166

Ямар гоё мэдээ вэ Мундаг юмаа

narantsogt 2017-06-25 83.254.109.39

mundag shuu Mongol Mongol Mongol yalnaa

даш 2017-06-25 202.9.41.142

Ашгүйдээ яасан хурдан засаа вэ энэ үйлдвэр улсын минь ганц өмнөө барьдаг газар олон хүн тэжээж байгаа шүү амжилт хүсье

Үндэсний үйлдвэр мандтугай 2017-06-25 202.9.41.233

Жижиг дунд том үндэсний бүх үйлдвэрүүд бадартугай

зочин 2017-06-25 27.123.214.83

Сайхан мэдээ монгол сэргэнээ баяр хүргэе

зочин 2017-06-25 59.153.114.186

За яамай даа Олон хүн хоолтойгоо залгаж

Зочин 2017-06-25 93.189.80.202

Сайхан мэдээ хүн бүр баярлаж байгаа Харин галд өртсөн бетон арматурыг сайн шинжлүүлэхгүй тооцоо хийхгүй бол удахгүй бүр аюул дагуулна шүү Түүнийг анхаар халтуурдаж болохгүй

Зочин 2017-06-25 93.189.80.202

сэрэмжлүүлэг бичиж байхад устгаж байгаад харамсаж байна Та бүхэнд сайхан сэтгэл алга даа мэдээж бичсэн зүйлийг усгана даа

Зочин 2017-06-25 202.9.41.49

Сайхан байна эх орны үйлдвэр сэргэж байна

Жэк 2017-06-25 66.181.187.233

Худлаа наад дээврийг чинь бүрэн засахад доор хаяж 3-4 сар зарцуулна

jok 2017-06-25 92.131.182.116

chigal tavij shataasiimu yaj medeed bn

mongol 2017-06-25 202.179.27.74

saihan medee bna bayar hurgie\n