СЕХ саналын дүнг дэлгэцээр шууд цацна

Хуучирсан мэдээ: 2017.06.25-нд нийтлэгдсэн

СЕХ саналын дүнг дэлгэцээр шууд цацна

Өвөрмонголын яруу найрагч Эрэнцэндоржийн Болдын “Хөх нулимстай тэнгэр” шүлгийн түүвэр Англи, Монгол хэлнээ хэвлэгдэн гарч, “Арт хаус” төвд өнөөдөр номын баяраа хийлээ.

-Улсын хэмжээнд 1.978.298 иргэн саналаа өгнө-

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн бэлтгэл ажлын талаар Сонгуулийн Ерөнхий хороо /СЕХ/-ноос өнөөдөр /2017.06.25/ мэдээлэл хийж,  Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн бэлтгэл ажил бүрэн хангагдсаныг мэдэгдэв.

Энэ удаагийн сонгогчдын нэрсийн жагсаалтад нийт 1. 978.298 иргэн бүртгэгдэж, эцэслэгджээ.  Үүнээс 44724 нь түр хасах тэмдэглэгээтэй. Энэ нь шоронд хоригдож байгаа болон саатуулагдсан, гадаадад 60 хоногоос дээш хугацаагаар зорчсон иргэд аж. Саатуулагдсан иргэдээс зөөврийн хайрцгаар санал авна. 

Иргэд маргааш /2017.06.26/ 1983 сонгуулийн санал өгөх байрт харьяаллынхаа дагуу очин саналаа өгнө.

Сонгуулийн үйл явцыг ажиглахаар гадаадын 30 ажиглагч иржээ. Мөн олон улсын бусад байгууллагын ажиглагчид, улс төрийн намуудаас 17 мянган ажиглагч сонгуулийн үйл явцыг ажиллахыг  СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн онцлов. 

Харин  сонгуулиар  нийт 25 мянган төрийн албан хаагч ажиллах бөгөөд 1983 санал авах байрыг байгуулж, тэдгээрт тоног төхөөрөмж, саналын хуудас бүгд хүргэгдсэн байна.  Санал авах ажиллагаа гурван шаттай үргэлжилнэ.

Нэгдүгээрт,  Хилийн чанадад байгаа 4816 иргэн саналаа өгсөн.

Хоёрдугаарт, Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах ажиллагаа өнөөдөр /2017.06.25/ 09-20 цагийн хооронд болно. Нийт 28.035 хүн зөөврийн хайрцгаар саналаа өгөхөөр урьдчилан мэдүүлжээ.

Гуравдугаарт, маргааш /2017.06.26/ нийт сонгогчдын дунд санал авах ажиллагаа болно.

Нийт сонгогчдын саналын дүн мэдээг маргааш 22.00 цагаас хойш СЕХ-ны байран дахь дэлгэцээр шууд дамжуулан үзүүлэх аж.

Ирцийн мэдээллийн тухайд  12.00, 17.00, 22.00 цагт СЕХ салбар хороодоос авах буюу хэвлэлийнхэнд нэг цагийн дараа танилцуулахаар төлөвлөж байна.

Зураглаач Ц.АРИУНБОЛД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж