“Ньюс” агентлаг энэ долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна.
П.Давааням: Чингис хааны нэрийг буруугаар ашиглавал гэмт хэрэг
Алтан ургийн Толуйн удмын 30 дахь үе, 29 дахь үеийн бодлого баригч хунтайж хэмээх тодотголтой П.Даваанямтай ярилцлаа.
-Гэрийн хананд өлгөсөн хаадын зурагтай жаазнууд ямар учиртай юм бэ. Алтан ургийн удмынхан уу?
-Энэ жаазанд хэд дэх үеийн ямар ямар угсаатай хүмүүс байсныг харуулж байгаа юм. Би алтан ургийн 30 дахь үе. Алтан ургийн 29 дэх үеийн бодлого баригч. Толуйн удмынхныг бодлого баригч гэдэг. Манай аав 29 дэх үеийнх. Манай өвөө 28 дахь үе байх жишээтэй. Би удам угсаагаа аль эртнээс л хэлдэг байсан. Хүн удам угсаа, өвөг дээдэсээрээ бахархаж байх хэрэгтэй шүү дээ.
-Гэрт өлгөсөн эдгээр ховор сонин хувцас сонирхол татаж байна. Бүгд таны өмсдөг хувцас уу?
-Энэ АНУ-ын Техас дахь их сургуулийн онлайнаар хамгаалсан докторын хувцас байна. Испанийн Ази дахь соёл иргэншлийн төлөөлөгчийн хувцас. Энэ хувцсыг Дэлхийн агуу их соёл иргэншлүүдээс хувцастай нь тэр эрхийг олгодог. Өөрөөр хэлбэл, тэр соёл иргэншлийн Элчин сайд гэсэн үг.
Ярилцлагын дэлгэрэнгүйг ЭНЭ линкээс үзэх боломжтой.
Х.ТЭРГЭЛ: МАНАЙ АХ 3 ЭХНЭРТЭЙ ГЭЖ ЭЛИЙРЦГЭЭХ ЮМ
Сошиал орчинд яруу найрагч О.Дашбалбар агсны охидуудын хооронд өрнөсөн маргаанд яруу найрагч Х.Тэргэл байр сууриа илэрхийллээ. О.Дашбалбар найрагч авга ах нь байсан юм.
-Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Сошиалд үүсээд буй асуудлаас хоёулаа яриагаа эхлэх үү. О.Дашбалбар агсан таны авга гэл үү?
-Тэгье ээ, сошиалд үүсээд буй маргаанаас яриагаа эхэлье. Энэ бол О.Дашбалбар агсны хүүхэд Д.Индра мөн, биш гэсэн маргаан огтхон ч биш. Би үүнийг мэдэх ч үгүй, үгүйсгэх ч үгүй. Би эхлээд О.Дашбалбар агсны хүүхдүүд болох Д.Мөнгөндалай, Д.Гангабаатар, Д.Дэжидмаа нартай ямар холбоотойгоо тайлбарлая. Яруу найрагч О.Дашбалбар гуай миний авга ах. Би анх 17 настай байхдаа шүлэг бичиж, сонин дээр гаргахад “Танай удам сударт яруу найрагч бий юу” гэсэн жижүүрийн асуултыг сэтгүүлчид их тавьдаг. Би хэвлэлд ярилцлага өгөхдөө “О.Дашбалбар гэдэг хүн миний аавын маань талын яруу найрагч хүн” байдаг гэж хариулдаг байснаасс өөрөөр энэ хүний нэр төрийг ашиглаж байсангүй ээ.
Намайг 1990-ээд онд Монголын зохиолчдын хороонд бичээчээр ажилладаг байхад О.Дашбалбар ах маань З.Дорж, Ш.Сүрэнжав гуайтай хамт Чөлөөт зохиолчдын эвлэлийг байгуулаад явсан байдаг. Сүүлд Улсын багшийн их сургуулийн Утга зохиолын ангид орсон ч хамаатны алдар нэртэй ахаа дагаад түүний байгуулсан Чөлөөт зохиолчдын эвлэлд ороогүй. Тэр ч байтугай Монголын зохиолчдын эвлэлд ажиллаж байсан ч гишүүнээр элсээгүй юм. Би чинь, бүр сүүлд 2000 он гаргаж байж Монголын зохиолчдын эвлэлд албан ёсоор элсэж орсон түүхтэй.
Дэлгэрэнгүй ярилцлагыг ЭНЭ линкээр үзэх боломжтой.
Д.ДЭЖИДМАА: ААВ МИНЬ ЦОРЫН ГАНЦ ЭХНЭРТЭЙ
Яруу найрагч О.Дашбалбар агсны бага охин Д.Дэжидмаатай онлайнаар холбогдож ярилцлаа. Тэрбээр Япон улсад сурч, ажиллаж байна. Сошиал ертөнцөд өөртэй нь холбоотой асуудлаар өрнөсөн маргаанд хариулт өгсөн юм.
-Сошиалд үүсээд буй асуудлаар та тайлбар хийх үү. Гэрийн хэрүүлийг гэрт гэж үг байдаг. Гэхдээ яагаад сошиалаар дуулиан тарих болов оо?
-Олон жил миний ээж, ах, эгч бид бүгд тэсч тэвчиж, “Тэнгэр шиг бай” аавынхаа сургаалиар амьдарсан. Бид аавынхаа захьснаар сайн сайхан амьдрах, аавынхаа ном бүтээлийг олны хүртээл болгохыг зорьж яваа. Тэсч, тэвчиж, дуугүй явахад Индра гэгч бүсгүй ярилцлага өгөхдөө аавыг маань “Миний ээж Н.Борхүүхэнээс салсан. Бас өөр ч эмэгтэйгээс салж, сүүлд миний ээжтэй гэрлэсэн” гэх худлаа мэдээг хүмүүст тараасан. Тиймээс л ээж, аавыгаа насан туршдаа хамт амьдарсан юм шүү, миний аав нарт хорвоод Монгол Улсын хуулийн дагуу цорын ганц эхнэртэй. Түүнтэйгээ насан турш ханилсан гэдгийг олон түмэнд үнэнийг дуулгахаар өөрийн хувийн орон зай болох фэйсбүүктээ бичсэн.
Энэ бүхний дараагаар Индра хуурамч гарын үсэг, үг бичсэн зургийг олонд түгээсэн. Аавын надад зориулан бичсэн гарын үсгийг харьцуулж харахаар үсэг, утга, цаасны шинэ, хуучин бичгийн хэвийн жигд бус байдлыг шинжлэн харахад хуурамч гарын үсэг байсан. Бурхан болсон аавын минь өмнөөс ингэж бичих нь хуульд харш. Буруу, муу үйлдэл учраас одоо болих хэрэгтэй. Намайг гадаадад амьдардгийг мэддэг хэрнээ сая мэдсэн дүр эсгээд гадаадад амьдрах нь буруу мэт гүтгээд байгааг хараад гайхсан.
Дэлгэрэнгүй ярилцлагыг ЭНЭ линкээс үзэх боломжтой.