Дэлхий бэлэн мөнгөнөөс татгалзаж байна

Хуучирсан мэдээ: 2017.06.25-нд нийтлэгдсэн

Дэлхий бэлэн мөнгөнөөс татгалзаж байна

2012 оны эхний зургаан сарын байдлаар улсын хил дээр гарсан зөрчлийн мэдээг Гаалийн ерөнхий газраас нэгтгэн гаргажээ.

2016 онд Энэтхэгийн эрх баригчид мөнгөн тэмдэгтийн 86 хувийг бэлэн мөнгөний гүйлгээнд гаргажээ. Харин Өмнөд Солонгос улс 2020 он гэхэд зоосон мөнгөн тэмдэгтийг гүйлгээнээс гаргахаар төлөвлөж байна.

Олон Улсын Валютын Сангийн шинжээчид “Санхүү ба Хөгжил” илтгэлдээ дэлхий нийт бэлэн бус төлбөр тооцоо руу идэвхтэй шилжиж байгааг онцлов. Жишээлбэл, 2015 онд Нидерланд улс бэлэн мөнгөний гүйлгээг 49 хувиар бууруулжээ (2010 онд энэ үзүүлэлт 65 хувьтай байв). Тэд 2018 он гэхэд бэлэн мөнгөний гүйлгээг 40 хувь хүртэл бууруулах зорилт тавьсан байна.  

Швед улсад банкны дэд бүтцийг сайн хөгжүүлсний ачаар бэлэн мөнгө гүйлгээ санхүүгийн салбарт 15 хувийг эзэлж байна.

Гэхдээ эдийн засгийн хөгжилтэй улс орнууд болох Австри, Герман, Япон, Сингапур болон Швейцарт төлбөр тооцоог бэлэн мөнгөөр хийхийг илүүд үзсэн хэвээр байгаа аж. Эдгээр улсад бэлэн мөнгөний гүйлгээ санхүүгийн салбарт 85 хувийг эзэлж байна.

ОУВС-ийн мэдээлж буйгаар Ази тивд бэлэн мөнгөний гүйлгээнээс татгалзах байдал эрчимтэй ажиглагдаж байна гэв. Ялангуяа, хятадууд гар утасныхаа тусламжтайгаар худалдан авсан барааныхаа төлбөрийг хийхийг илүүд үзэх болжээ. Тодруулбал, 2015 онд БНХАУ-д гар утасны тусламжтайгаар хийсэн гүйлгээ санхүүгийн салбарт 64.5 хувийг эзэлж, нийт хүн амын 60 хувийг (710 сая хүн) хамрав.

Харин Энэтхэг улсын Засгийн газар биометрийн мэдээллийн системийн үндсэн дээр төлбөр тооцооны цахим сүлжээг хөгжүүлж байгаа аж.

Мөн Өмнөд Солонгос улс  зоосон мөнгөн тэмдэгтийг 2020 он гэхэд гүйлгээнээс гаргахаар төлөвлөж байна. Учир нь зоосыг хэвэнд цутгах нь тухайн зоосон мөнгөн тэмдэгтээс илүү үнэтэй тусч байгаа ажээ. Өмнөд Солонгосын энэ туршлага Сингапурт ч гэсэн хэрэгтэй гэдгийг ОУВС-ийн шинжээчид онцлов. Тус улсад төлбөрийн 60 хувь нь бэлнээр хийгдэж байна.  Харин бэлэн бус төлбөр тооцооны системд шилжвэл ДНБ-ийн 0.5-аас илүү хувийг хэмнэх боломжтой гэв.

Үүнээс гадна сүүдрийн эдийн засгийн хэмжээг бууруулахад ач тустай гэдгийг ОУВС-ийн шинжээчид онцолж байгаа аж. Тодруулбал, Польш улс бэлэн мөнгөний гүйлгээний хэмжээг бууруулсан нь эдийн засагт нь эерэг дүр зураг ажиглагдсан гэв. Бэлэн мөнгөний гүйлгээг багасгаснаар цахим төлбөр тооцооны хэмжээ өснө. Улмаар мөнгөний урсгал ил тод болж, мөнгөний бодлогыг зохицуулахад хялбар болно гэж шинжээчид харж байна.

Аюулгүй данс

Эдийн засагт бэлэн мөнгөний гүйлгээний хэмжээг бууруулах нь эрх баригчдын өмнө цахим төлбөр тооцооны системийн аюулгүй байдлыг хангах үүрэг оногдож байна. Мөн зарим улсын иргэдэд банкны данс байхгүйгээс бэлэн мөнгөний гүйлгээнээс татгалзахад хүндрэл гарч байгааг ОУВС-ийн шинжээчид хэлж байна.

Өнөөдөр дэлхийн дээр хоёр тэрбум хүн ямар нэгэн банкинд данс эзэмшдэггүй гэнэ.

Гэхдээ Европын бүх улсууд бэлэн мөнгөний гүйлгээнээс татгалзах гэж яарахгүй байна. 2015 оны байдлаар Европын Холбооны улсуудын бэлэн мөнгөний гүйлгээ өмнөх онтой харьцуулахад найман хувиар өсчээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж