Өдөртөө 39 хэм хүрч хална

Хуучирсан мэдээ: 2017.06.25-нд нийтлэгдсэн

Өдөртөө 39 хэм хүрч хална

Батцагаан Батмөнх
Батцагаан Батмөнх
    УИХ-ын гишүүн асан Д.Одхүү “Улстөрийн тойм” сонинд холбогдох нэр төрд халдаж, үндэслэлгүй мэдээлэл нийтэлсэн гэх нэхэмжлэлийг Баянгол дүүргийн шүүхэд гаргажээ.

    Цаг уур орчны шинжилгээний газраас зургадугаар сарын 26-30-ний өдрийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг гаргаад байна.

    Үүгээр маргааш, нөгөөдөр буюу 26, 27-нд баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 28-29-нд баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

    Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 25-30 градус, говь талын нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 34-39 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 30-35 градус дулаан байна. Хугацааны дунд үеэс нутгийн баруун хэсгээр бага зэрэг сэрүүсэх юм байна.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж