Хуучирсан мэдээ: 2017.06.25-нд нийтлэгдсэн

Японд газар хөдлөв

Германы архи үйлдвэрлэгч Vallure компани ‘Gold Standard of Vodka’ нэртэй хамгийн тансаг бөгөөд алтан лонхтой архиа Америкт худалдаалаанд гаргажээ.

Өнөөдөр өглөө орон нутгийн цагаар 07.02 үед Япон улсын төв хэсэгт 5.7 магнитудын газар хөдөлжээ. Үүнээс хойш хоёр цагийн дараа буюу орон нутгийн цагаар 09.24 үед төвийн муж болох Наганод 4.4 магнитудын газар доорх донслолт мэдрэгдсэн байна.

Мөн таван баллаас их донслолт Исикава, Гифу, Тояма, Киото, Осака, Хёго, Сидзуока зэрэг 29 мужид мэдрэгдсэн бол Токиод нэг баллын донслолт мэдрэгджээ.

Үүний улмаас цахилгаан тасарч, айл өрхийн байшингийн дээвэр нурсан байна. Одоогоор газар хөдлөлтийн улмаас гэмтэж бэртсэн хүний мэдээлэл байхгүй байгаа бөгөөд хурдны галт тэрэгний хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоогоод байгаа аж.

Бэлтгэсэн: Ц.Уран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж