Их Британийн парламент цахим халдлагад өртлөө

Хуучирсан мэдээ: 2017.06.25-нд нийтлэгдсэн

Их Британийн парламент цахим халдлагад өртлөө

Энэ онд улсын хэмжээнд 318 мянга га талбайд тариалалт хийснээс, буудай 296.2 мянган га талбайд тариалсан байна.

Их Британийн парламент цахим халдлагад өртжээ. Улмаар парламентын гишүүдийн майл хаяг руугаа нэвтэрч чадахгүй байдалд хүрсэн байна. Энэ тухай Лорд танхимын гишүүн Кристофер Реннард твиттер хуудаснаа мэдээлжээ.

Парламентын нийтийн танхимын нарийн бичгийн дарга “Бид болсон үйл явдлыг шалгаж байна. Үндэсний кибер аюулгүй байдлын төвтэй хамтран ажиллаж байна. Компьютерийн сүлжээний аюулгүй байдлыг хангахын тулд нэмэлт арга хэмжээ авч байна” гэв.

Их Британийн төрийн албан хаагчид тэр тусмаа сайдуудын майл хаягийн нууц үгийг хакеруудад зориулан солилцоо хийх, зарах тухай мэдээллийг орос хэл дээрх нэгэн сайтаас илрүүлж байсан тухай The Times өмнө нь мэдээлж байсан удаатай.

Бэлтгэсэн: Ц.Уран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж