Засаг дарга хилчдийг шагнав

Хуучирсан мэдээ: 2011.01.18-нд нийтлэгдсэн

Засаг дарга хилчдийг шагнав

Булган аймгийн Засаг дарга захирамж гаргаж Тэшиг суман дахь хилийн цэргийн 0286 дугаар ангийн мэдээлэл, сургалт, сурталчилгааны ахлах ажилтан, ахмад Т.Барсням, хилчин, дэд ахлагч Г.Энхтал, туслах хүчний гишүүн, малчин Э.Батхишиг нарыг тэргүүний хилчин офицер, ахлагч, хил хамгаалахад туслах хүчний гишүүнээр шалгаруулан шагнав.

    Ахмад Т.Барсням  хилийн цэргийн ангид салааны захирагч, заставын дарга орлогчоор ажиллаж байгаад  тус ангид тушаал дэвшин хилчдийн дунд  төр засаг, яам командлалын бодлого шийдвэр сурталчлах ажлыг шинэлэг хэлбэрээр зохион байгуулан үр дүнд хүргэжээ. Хилчин Г.Энхтал  ОХУ-ын талаас хулгайн ан хийхээр  хил зөрчсөн дөрвөн иргэнийг хилийн манааны хамт тактикийн өндөр төвшинд илрүүлэн саатуулж байсан бол малчин Э.Батхишиг хил орчмын дэглэмийг зөрчсөн гурван иргэний талаар мэдээ мэдээллийг түргэн шуурхай дамжуулсан нь уг зөрчлийг таслан зогсоох боломж бүрдүүлж байжээ.

Ж.Мөнх-Очир   
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж