Согтууруулах ундаа худалдахгүй

Хуучирсан мэдээ: 2017.06.25-нд нийтлэгдсэн

Согтууруулах ундаа худалдахгүй

Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд нэг нас, нэг сартай хүү жорлонгийн нүхэнд унаж, амиа алдсан хэрэг өнгөрөгч амралтын өдрөөр гарсан байна.

Сонгуультай холбоотойгоор зургадугаар сарын 26-ны 00.00 цагаас  28-ны өдрийн 00.00 цаг дуустал нийслэлийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр хориглоод байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай захирамж гаргасан нь энэ юм.

Мөн дээрх хугацаанд Д.Сүхбаатарын талбай дээр нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах зөвшөөрөл олгохгүй байх, соёл урлаг, спорт, үзвэр үйлчилгээ зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болгоод байна.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж