Үндэсний компаниуд ажлын байр бий болгов | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Үндэсний компаниуд ажлын байр бий болгов

Хуучирсан мэдээ: 2017.06.25-нд нийтлэгдсэн

Үндэсний компаниуд ажлын байр бий болгов

“Хүндэт өргөмжлөл”-өөр шагнах ёслолын арга хэмжээ энэ сарын 25-ны 11.00 цагаас Автотээврийн газрын 104 тоотод болох юм байна.

Сангийн яамны мэдээгээр үндэсний томоохон компаниуд ажлын байр бий болгож, ажилгүйдлийн түвшинг бууруулахад хувь нэмэр оруулжээ.

2016 оны 1-р улиралд ажилгүйдлийн төвшин 11,6 хувьд хүрсэн, ажилгүй иргэдийн тоо 143,0 болсон байв.

Засгийн газраас ажлын байр олноор бий болгох, ажлын байраар дамжуулан иргэдийн амжиргааг сайжруулах, эдийн засгаа сэргээх бодлогын хүрээнд иргэдийг ажлын байранд зуучлах, хөдөлмөр эрхэлтийг дэмжих сангаар дамжуулан ажлын байр нэмэгдүүлэх, бизнесийн төсөл, хөтөлбөрүүд  эхлүүлэх зэрэг арга хэмжээ хэрэгжүүлсний үр дүнд 2017 оны 1-р улирлын байдлаар ажилгүй иргэдийн  тоо 115 мянга, ажилгүйдлийн төвшин 9,1 хувь болж тус тус буурчээ.

Тухайлбал, хөдөө аж ахуйд  суурилсан хөнгөн үйлдэрээ дэмжих зорилгоор 42.0 сая ам долларын маш бага хувийн хүүтэй бизнесийн зээлийг Үндэсний томоохон үйлдвэрлэгч болох “Говь” ХК, оёдол эсгүүрийн “Денимон”, сүү үйлдвэрлэлийн “Хан-Брэнд”, махны чиглэлийн “Монголиан Катлл” , гахайн фермийн “Зургаан хошуу” зэрэг 10 гаруй компанид олгосон байна. Ингэснээр ажлын байр нэмэгдэж , үндэсний үйлдэрлэл өргөжих бодит боломж бүрджээ.

2020 оны 4-р улирал гэхэд Монголын 3 компани олон улсын брэндтэй “Брэндийн түншлэл”-ийн гэрээ байгуулах зорилт тавьж буй аж. Өнгөрсөн хугацаанд эдийн засаг саарсан хэдий ч Монгол Улсын засгийн газар зорилтот салбар луу томоохон хөрөнгө оруулалтыг оруулсаар байгаа юм. Энэ мэт бодлогын үр дүнд 1.1 хувь руу унаад байсан эдийн засаг өнөөдрийн байдлаар 4.3 хувьд хүрч өсчээ.

Ш.ОЧ

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс