Булган, Сэлэнгэ түймэртэй байна

Хуучирсан мэдээ: 2017.06.25-нд нийтлэгдсэн

Түймэр

Булган, Сэлэнгэ түймэртэй байна

Дэлхийд алдартай Tiger шар айргийг үйлдвэрлэгч Азийн “Asia Pacific Breweries” буюу APB компанийг Нидерландын шар айрагны олон улс дамнасан Heineken компани худалдан авах санал тавьсны дараа тус компанийн хувьцааны үнэ өсчээ.

Онцгой байдлын ерөнхий газрын мэдээгээр Булган аймгийн Тэшиг сум, Эг-Тарвагатайн бэлчир гэдэг газар энэ сарын 12-нд түймэр гарчээ. Түймрийг унтраахаар тус аймгийн Онцгой байдлын газрын 30 алба хаагч, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 20 алба хаагч, Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн 63 алба хаагч, орон нутгийн 29 иргэн, нийт 142 хүн, 11 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Булган аймгийн Хутаг-Өндөр сум, Хайлааст нуга гэдэг газар зургадугаар сарын 21-нд ойн түймэр гарсан аж.

Түймрийг унтраахаар тус аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, орон нутгийн 23 иргэн, нийт 47 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сум Арцат  уулын орчим энэ сарын 17-нд ойн түймэр гарсан ч одоог болтол бүрэн унтрааж чадаагүй байгаа юм.

Ойн түймрийг унтраахаар  Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай ангийн 11 алба хаагч, Мандал суман дахь Онцгой байдлын хэлтсийн 31 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 21 алба хаагч, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, Хан Хэнтийн тусгай хамгаалалтын газрын 6 ажилтан, орон нутгийн 17 хүн, нийт 110 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Галыг цурманд оруулсан ч бүрэн унтрааж хараахан чадаагүй юм.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж