Гаалийнхан ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2017.06.25-нд нийтлэгдсэн

Гаалийнхан ажиллаж байна

УИХ-ын анхдугаар чуулганыг 15.00 цагаас эхлүүлнэ гэж байсан ч бүтэн цаг өнгөрөхөд АН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн гишүүдээс л танхимд орж ирээд байна.

Хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг  авто машинд ногдуулсан Онцгой албан татвар (ОАТ)ын хугацааг хойшлуулж, тавдугаар сарын 1-ээс зургадугаар сарын 14-ний хооронд импортоор орж ирсэн авто машины ОАТ-ыг буцаан олгохоор болсон. Авто машинд ногдуулсан ОАТ-ын буцаан олголтыг Сангийн яамны Төрийн сангийн газраас олгож эхэлжээ

Мөн Гаалийн ерөнхий газар, Улаанбаатар хот дахь Гаалийн газар, Замын-Үүдийн Гаалийн газар амралтын энэ өдрүүдэд ажиллаж байна. Тодруулбал, өнөөдөр үргэлжлүүлэн ажиллаж байгаа юм. 

Гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийгдсэн 668 мэдүүлэгт 1 тэрбум 193.5 сая төгрөгийн татварыг буцаан олгох юм. Та ОАТ буцаан авах бол дараах баримтыг бүрдүүлээрэй.

  • Импортоор оруулж ирсэн автомашинаа худалдан борлуулаагүй, эсхүл тухайн машины өмчлөх эрхийг бусдад шилжүүлээгүй бол

  • Импортоор оруулж ирсэн автомашиныг худалдаж авсан, эсхүл тухайн авто машиныг өмчлөх эрх тухайн иргэн, хуулийн этгээдэд бүрэн шилжсэн болох нь холбогдох баримтаар нотлогдсон байх

  • Автотээврийн үндэсний төвөөс ирүүлсэн мэдээллээр нотлогдсон тохиолдолд авто машин өмчлөгчид ОАТ-ыг буцаан олгоно

  • Мэдүүлэгч импортоор оруулж ирсэн авто машинаа худалдан борлуулахдаа ОАТ-ын дүнг нэмж тооцоогүй нь худалдан авсан этгээдийн гаргасан өргөдлөөр нотлогдсон бол мэдүүлэгчид олгоно

Зургадугаар сарын.20-ны өдрөөр Сангийн яаманд 190 автомашины өргөдлийг Гаалийн ерөнхий газраас шилжүүлжээ.

Үлдсэн өргөдлүүдийг хянах ажил үргэлжилж байгааг Гаалийн ерөнхий газраас мэдэгдэж байна.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж